ФРАНЦ ДЭЛХИЙН ХУДАЛДААНЫ АСУУДЛААР ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА


Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Элчин сайдуудтайгаа уулзалт хийж, 11 дүгээр сард дэлхийн худалдааны асуудлаар дээд хэмжээний уулзалт зохион байгуулах санал дэвшүүлжээ.

Тэрбээр АНУ, ЕХ, Япон, БНХАУ зэрэг томоохон гүрний удирдагчдыг энэхүү уулзалтад урихаар төлөвлөж байгаа ажээ.

"Дэлхийн худалдааны одоогийн дүрэм журам шаардлага хангахгүй байна. Хэдхэн сарын дотор худалдааны ашигтай, шударга тогтолцоог бий болгох боломжтой" гэж тэрбээр мэдэгджээ.

Энэхүү дээд хэмжээний уулзалт дэлхийн I дайн дууссаны 100 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээтэй давхцах төлөвтэй байна.

Д.Нямтулга

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.