АНУ БОЛОН МЕКСИК ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ГЭРЭЭГЭЭ ШИНЭЧЛЭН БАЙГУУЛАХААР ТОХИРОЛЦЛОО


АНУ болон Мексик Хойд Америкийн чөлөөт худалдааны гэрээг /NAFTA/ шинэчлэн байгуулахаар тохиролцлоо гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ. Мөн тэрбээр шинэ гэрээг хүлээн зөвшөөрөхийг Канадад уриалсан байна.

Тэрбээр АНУ болон Мексикийн төлөөлөгчид хооронд болсон чөлөөт худалдааны тухай хэлэлцээний дараа Цагаан ордноос мэдэгдэл хийжээ.

Тэрбээр мэдэгдэл хийхдээ, "NAFTA" гэх нэрийг солих хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Мөн тэрбээр энэхүү мэдэгдлийг хийснээрээ Канадтай тусдаа гэрээ байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлсэн юм.

Хойд Америкийн чөлөөт худалдааны гэрээг шинэчлэн байгуулснаар АНУ болон Канадтай чөлөөт худалдаа явуулах боломжтой болно гэж Мексик найдаж байна.

Харин Канадын хувьд нэг талыг баримталсан буулт хийхээс татгалзаж байгаа юм.

Д.Нямтулга

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.