“ҮНДЭСНИЙ ЦОМ”-ЫН ЭЗНЭЭР УВСЫН ХӨЛБӨМБӨГЧИД ТОДОРЧЭЭ


Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогддог 21 аймгийн аварга шалгаруулах "Үндэсний цом"-ын тэмцээн энэ амралтын өдрүүдэд болж, Т.Пүрэвхүү дасгалжуулагчтай Увс аймгийн хөл бөмбөгийн шигшээ баг аваргалсан байна. Өнгөрсөн жил Эрдэнэт хотод болсон "Үндэсний цом" тэмцээний шигшээ тоглолтод Увс аймгийн шигшээ баг Дархан-Уул аймагт хожигдож, мөнгөн медаль хүртэж байсан бол энэ удаад амжилтаа ахиулан аварга болжээ. Увс аймгийн шигшээ багийн гол тоглогч Г.Хатансайхан хагас шигшээ тоглолтод бэртэл авч Орхон аймагтай хийсэн аваргын төлөөх тоглолтыг өнжсөн ч цэнхэр хязгаарын хүчирхэг хөлбөмбөгчид торгуулийн цохилтоор тэргүүлж ялалт байгуулсан байна. Ийнхүү аваргын цомыг өргөсөн Увс аймгийн шигшээ баг алтан медаль, 10 сая төгрөгийн эзэн болж, Орхон аймгийн залуус мөнгөн медаль хүртэж, 8 сая төгрөг хүртжээ. "Үндэсний цом" тэмцээнээс төрөн гарсан шилдэг хөлбөмбөгчдийн нэг нь Увс аймгийн шигшээ багийн довтлогч Г.Хатансайхан бөгөөд тэрбээр энэ жил 14 гоол оруулснаар шилдэг довтлогч болсон байна. Хэдийгээр Г.Хатансайхан хагас шигшээ тоглолтод бэртэл авч өнжсөн ч Увс аймгийн шигшээ баг аварга авч, багийн нөхөд нь түүний хөдөлмөрийг аваргын алтан цомд хүргэжээ.

Б.Батхүү

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.