Г.ХЭРЛЭНМӨРӨН, Д.ЭРДЭНЭБИЛЭГ НАР АВАРГАЛЛАА


Монголын даамын холбоо (MDF)-ноос 64 буудалт даамын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион явууллаа.
Өнгөрөгч баасан гаригт Техник, технологийн дээд сургууль дээр зохиосон тус тэмцээнд эрэгтэй 65, эмэгтэй 26 тамирчин оролцож, орос даамын дүрмээр өрсөлдсөн юм. Эрэгтэйчүүд швейцарь системээр 8 өрөг тоглож дүнгээ гаргахад Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэг (“Шинэ Монгол”) боломжит 16 онооноос 15-ыг авсан амжилтаар тэргүүлж, Хэнтий аймгийн даамчин М.Лувсандорж, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин С.Мөнх-Оргил нар мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо. Мөн Б.Энхрийлэн (Баянзүрх дүүрэг), Г.Гэрэлболд (“Энэрэл” клуб) нар шагналт байранд шалгарлаа.

Харин эмэгтэйчүүд швейцарь системээр 7 өрөг тоглосон ба ДДХМ Г.Хэрлэнмөрөн (Баянзүрх дүүрэг) 100 хувийн амжилтаар аваргалж, Е.Ариунзаяа (“Дебют” клуб), Н.Лхагвадолгор (Өмнөговь аймаг), Б.Мишээл (Баянзүрх дүүрэг), Б.Мөнхжин (“Хасу-Мегастарс” клуб) нар удааллаа.
Дашрамд сонирхуулахад 64 буудалт даамын УАШТ өмнө нь 1953, 1954, 1956, 2008, 2015, 2016, 2017 онд зохиогдож ирсэн юм.
Б.Болд
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.