ОРОСЫН ХҮЧИН ЧАРМАЙЛТЫГ ДЭМЖИЖ БАЙНА


“Афганы асуудлыг улс төрийн аргаар эв зүйгээр шийдвэрлэхэд чиглэсэн Оросын хүчин чармайлтыг Хятад улс дэмжиж байгаа бөгөөд энэ асуудлаар Москвад болох олон улсын бага хуралд оролцох талаар ОХУ-ын эрх баригчидтай нягт холбоотой ажиллаж байна” гэж БНХАУ-ын гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Лу Кан пүрэв гарагт болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.
 
РИА Новости агентлагийн мэдээлснээр, Хятадын тал бусад улстай хамтран Афганистанд энх тайван, тогтвортой байдал тогтооход чиглэсэн хүчин чармайлт тавихад бэлэн байгаа ажээ.
 
Афганистаны асуудлаар энэ оны есдүгээр сарын 4-нд Москвад зохион байгуулах зөвлөлдөөнд АНУ-ын оролцуулан 12 улсын төлөөлөгчдийг урьсан тухай өмнө нь Оросын ГХЯ-наас мэдээлсэн юм. Энэ хуралдаанд мөн талибуудын хөдөлгөөний Доха дахь улс төрийн газрын удирдлагыг урьсан байна.

 

Лу.Батбаяр
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.