2019 ОНЫГ МАЛЫН ЧАНАР, БҮРТГЭЛИЙН ЖИЛ БОЛГОН ЗАРЛАНА


ХХААХҮЯ-нд болсон "Малыг эдийн засгийн эргэлтэд оруулах зөвлөмж"-ийн төсөлд санал авах хэлэлцүүлгийн үеэр тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат ингэж мэдэгдээд байна.
Тэрээр “Малын чанар, бүртгэлийн жилийн хүрээнд бүх шатанд энэ ажлыг эрчимжүүлж, сахилга, хариуцлагыг дээшлүүлэн ажиллах юм. Нэн тэргүүнд мал сүргийн чанар, үүлдэрлэг байдлыг сайжруулахад анхаарч, малын генетик нөөцийн төлөв байдлыг тодорхойлох, бүртгэх, үндэсний мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлнэ. Түүнчлэн орон нутгийн мэргэжлийн байгууллагын чадавхийг сайжруулах, мэргэжилтнүүдийг сургах, мэргэшүүлэх, мал үржүүлэг, технологийн хувийн нэгжүүдийг байгуулахыг дэмжиж ажиллана” гэдгийг онцоллоо.
Хэлэлцүүлэгт малзүйн шинжлэх ухаанд мэдлэг, чадвараа дайчлан ажиллаж байсан ахмад малзүйч, эрдэмтэн, судлаачдын төлөөлөл оролцож, байр сууриа илэрхийлэн, зөвлөмжийн төсөлд үнэ цэнэтэй саналууд оруулсан юм. Малын эрсдэл даах чадвар, бэлчээрт үзүүлэх нөлөөлөл, мал өсгөн үржүүлэхэд малчнаас гарах зардал зэргийг тооцоолох, эр сувай малыг хэрэгцээлэх, худалдан борлуулах замаар сүргийн зохистой харьцааг хадгалах, мал, мах борлуулах нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх зэрэг чухал асуудлыг тусгасан зөвлөмжийг ХХААХҮЯ харьяа байгууллагууд болон малчдад хүргүүлэх гэж байна.
Б.Болд

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.