ХЯТАДЫН ИНТЕРНЕТ ХЭРЭГЛЭГЧДИЙН ТОО НЭМЭГДЖЭЭ


Энэ оны эхний зургаан сарын байдлаар Хятад улсын интернет хэрэглэгчдийн тоо 802 сая хүрсэн нь 2017 оны эцэстэй харьцуулахад 3.8 хувиар өссөн үзүүлэлт болсон тухай тус улсын интернет сүлжээний хөгжлийн газраас даваа гарагт гаргасан тайланд мэдээлсэн байна. “Тус улсын интернетийн хүртээмжийн түвшин 57.7 хувьд хүрсэн нь энэхүү өсөлтөд нөлөөлсөн ба нийт хэрэглэгчдийн 26.3 хувь нь хөдөө орон нутагт амьдардаг” гэж Хятадын интернет сүлжээний мэдээллийн төвийн жил бүр гаргадаг статистикийн тайланд дурджээ.
30-49 настай хүмүүсийн интернет хэрэглээ ихээхэн өссөнийг уг тайланд онцлон тэмдэглэсэн байна. Мөн энэ оны эхний хагасын байдлаар, Хятадын 788 сая иргэн интернетэд холбогдохдоо гар утас ашигладаг гэсэн тооцоо гарсан нь нийт хэрэглэгчдийн 98.3 хувь болж байгаа аж.
 
Э.Хулан
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.