ТУРК ДЭЛХИЙН ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГАД ГОМДОЛ ГАРГАЖЭЭ


Ган болон хөнгөн цагаанд нь АНУ нэмэлт татвар ногдуулсантай холбогдуулан Турк Дэлхийн худалдааны байгууллагад гомдол гаргажээ.

Манай ган болон хөнгөн цагааны татварыг хоёр дахин нэмэгдүүлсэн нь олон улсын худалдааны журмыг зөрчсөн хэрэг бөгөөд уг маргааныг шийдвэрлэж өгнө үү гэж Турк гомдол гаргасан гэж Дэлхийн худалдааны байгууллага өчигдөр мэдээлэв.

Энэ асуудлыг АНУ, Турк харилцан тохиролцох замаар шийдвэрлэж чадахгүй бол Дэлхийн худалдааны байгууллагын маргаан шийдвэрлэх газар уг асуудлыг зохицуулах юм.

Туркт баривчлагдаад байгаа америк номлогчийг суллахаас татгалзсантай холбогдуулан тус улсын бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварыг АНУ хоёр дахин нэмсэн билээ. Турк хариуд нь АНУ-ын бараа бүтээгдэхүүний татварыг мөн нэмэгдүүлсэн байна.

Хоёр улсын дунд үүсээд буй уг асуудлын улмаас Туркийн мөнгөн тэмдэгт болох лирийн ханш он гарснаас хойш 40 хувиар унажээ.

Д.Нямтулга

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.