ЗАЛХУУРЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ШИНЭ ДЭЭД АМЖИЛТ ТОГТООЖЭЭ


6 дахь удаагийн залхуурлын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн Черногорын Брезна сууринд болжээ.

Тэмцээнд оролцогчид нэгэн зэрэг хэвтэх бөгөөд хэн нь илүү удаан хэвтэхээ үзэх ёстой байсан гэнэ. Ингэхдээ оролцогчдыг зөвхөн ус уух, ярилцахыг зөвшөөрсөн аж. 15 хүн оролцсон тус тэмцээний сүүлийн шатанд черногорчууд үлджээ.

6 жилийн өмнө тогтоож байсан 47 цагийн дээд амжилтыг энэ удаагийн аварга шалгаруулах тэмцээн шинэчилжээ. Оролцогч Милош Радулович, Анжела Дендич нар 49 цаг хэвтсэнээр шагналаа хуваахаар тохиролцсон бөгөөд ялагчдыг 400 еврогоор шагнасан байна.

Оролцогч М.Радулович нь спортын дугуйланд явдаг бөгөөд 50 цаг хэвтэх нь 50 км гүйхээс ч илүү хэцүү санагдсанаа хэлсэн байна.

“Гүйж байхад зогсож болдог бол хэвтэх үед боломжгүй шүү дээ” хэмээн тэрбээр ярьжээ.

Э.Аянзаяа

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.