АЗИЙН НААДАМД МОНГОЛ УЛС 9 ДҮГЭЭР БАЙРТ БИЧИГДЭЖ БАЙНА


Индонез улсад болж буй “Азийн наадам 2018”-д Хятад улс 15 алт, 12 мөнгө, 9 хүрэл медаль хүртсэнээр медалийн тоогоор тэргүүлж байна.

Хятадын араас Япон улс 8 алт, 11 мөнгө, 11 хүрэл медальтайгаар жагсаалтын хоёрдугаар байрт бичигдэж байгаа бол Өмнөд Солонгос улс 5 алт, 9 мөнгө, 10 хүрэл медалийн эзэн болж жагсаалтын гуравдугаар байрыг эзэлж байна.

Эдгээрийн араас тэмцээний эхний аравт Энэтхэг, Умард Солонгос, Иран, Хятадын Тайвань, Индонез, Монгол, Узбекистан улсууд багтаж байна.

Монгол улсын баг тамирчид 2 алт, 4 хүрэл медаль хүртсэн амжилтаар нийт 45 улсаас одоогоор жагсаалтын 9 дүгээр байрыг эзэлж байна.

Э.Аянзаяа

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.anews.mn/cache_footer.php on line 6