Боловсрол дээшлэх тусам, халаас нимгэрнэ


Намар болгон дуулиан тариад аажмаар намддаг их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийн талаарх асуултууд энэ жил ч бас маргаан дэгдээх бололтой. Учир нь 2018-2019 оны хичээлийн жил улсын болон хувийн их дээд сургуулиудын төлбөр нэмэгдэж байна. Тухайлбал МУИС-ын төлбөр 20% нэмэгдэж, мөн бусад их дээд сургуулиудын төлбөр дунджаар 10% нэмэгдэнэ гэсэн багцаа гарчээ. МУБИС-ын их сургуулийн төлбөр 1 950 000 байснаас нэмэгдээд 2 130 000 болж нэмэгджээ. АШУҮИС 3388000 байснаас 3465000 болсон байна. Тэгэхээр багадаа 2 000 000 төгрөгийн төлбөртэй сургуулийн төлбөр 200 000 төгрөгөөр нэмэгдэх ажээ. Монгол улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өнөөдрийн байдлаар 240 000 төгрөг. Гэтэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр амьдардаг хүн арван сарын цалингаараа хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөх болох нь.

Тэгээд цаана нь хоёр зуун мянган төгрөг үлдлээ. Хоёр зуун мянган төгрөгөөр багаар бодоход гурван хүүхэдтэй айл амьдархуу гэдэг эргэлзээтэй асуудал. Тэгвэл хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөхийн тулд хоосон хонох уу эсвэл хүүхдээ цааш сургахгүйгээр ажил хийлгэх үү гэдэг асуулт гарч ирнэ. Гэвч манай улсад хүүхдээ аль болох өндөр боловсрол эзэмшүүлж тогтсон ажил мэргэжилтэй болгохын тулд алсыг харж өөрөө ч хоосон явах цөөнгүй ажээ. Даанч жил бүр их дээд сургуулиудын төлбөр нэмэгдэж хөөрхий иргэдийн халаасыг хоосолсоор байна. Зовж, зовж үйлээ үзэн бай хүүхдээ их сургууль төгсгөсний дараагаар ч манай улсад ажлын байр олдох тал дээр тун муу байгаа юм. Дипломоо гардаж авсан залуус дэлгүүрийн лангууны ард суух, эс бөгөөс гэртээ бүгэх хоёрхон сонголттой тулж байгаа нь нууц биш.

Үнэхээр боловсрол дээшлэх тусам халаас нимгэрэх ёстой юу?

Э.Золбоо

 

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.