ГАЗАР ТАРИАЛАНГИЙН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ АЖЛЫН ХЭСЭГ СУМДАД АЖИЛЛАНА


Булган аймгийн хэмжээнд газар тариалангийн цаг үеийн ажлын ажлыг эрчимжүүлэх, үнэлгээ хийх ажлын хэсэг энэ долоо хоногоос ажиллах юм. Ургацын урьдчилсан балансыг тооцох, ургац хураалтын техник засвар үйлчилгээ, үтрэм, зоорь, ургац тээврийн зам, гүүрийн ашиглалт, бэлэн байдлыг үзэж, ургац хураалтад ажиллах хүн, хүчний тооцоо, захиалгыг авч зохион байгуулах арга хэмжээ авна гэж аймгийн Засаг даргын орлогч О.Гантулга ярилаа. Тус аймгийн газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид энэ намар 54,9 мянган тонн улаан буудай, 1,4 мянган тонн бусад үр тариа хураахаар төлөвлөж байна. Мөн төмс 4300, хүнсний ногоо 1700, жимс жимсгэнэ 40,5 тонныг авахаар тооцоод байгаа юм.

М.Батжаргал

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.anews.mn/cache_footer.php on line 6