“АРМИ-2018” ҮЗЭСГЭЛЭНГИЙН ҮЕЭР ЦЭРГИЙН 26 МЯНГА ГАРУЙ ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙГ ТАНИЛЦУУЛНА


Энэ сарын 21-26-ны хооронд Москва мужийн Кубинка хотод болох “Арми-2018” олон улсын цэргийн техникийн форумын үеэр 26 мянга гаруй техник, технологийг олон нийтэд танилцуулна гэж ОХУ-ын Цэргийн техникийн хамтын ажиллагаа хариуцсан үйлчилгээний газрын дарга Дмитрий Шугаев мэдэгдлээ.

“Энэ удаагийн үзэсгэлэнгээр 26 мянга гаруй цэргийн техник, технологийг олон нийтэд танилцуулна. Энэ нь олон улсын цэргийн үзэсгэлэнд гэсэн ч цар хүрээний хувьд гайхалтай үзүүлэлт юм” гэж тэрбээр “Красная Звезда” сонинд ярилцлага өгөхдөө дурджээ.

Мөн тэрбээр, “бусад орнууд ч гэсэн олон тооны цэргийн техник, технологийг олон нийтэд үзүүлэхээр төлөвлөсөн байна. Одоогийн байдлаар Беларусь, Энэтхэг, БНХАУ, Пакистан, Турк болон бусад оронд 500 гаруй загварын техник байршуулах зөвшөөрөл олгосон байна” гэж мэдэгджээ.

Үүний зэрэгцээ уг үзэсгэлэнд гадны 90 гаруй төлөөлөгч оролцох бөгөөд шинжлэх ухааны бизнесийн хөтөлбөрийн хүрээнд 150 гаруй арга хэмжээ зохион байгуулагдана гэж тэрбээр мэдэгдэв.

Д.Нямтулга

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.