ХЯТАДАД ГЭРЛЭЛТ СҮҮЛИЙН ДӨРВӨН ЖИЛ ДАРААЛАН БУУРЧЭЭ


Өнгөрсөн онд Хятадад 10 сая 630 мянган хос гэрлэлтээ батлуулсан бөгөөд энэ нь өмнөх оныхтой харьцуулахад 7 хувиар буурсан үзүүлэлт гэдгийг Хятадын Иргэний хэргийн яамнаас мэдээллээ. Тус улсад гэрлэлт 2013 оноос хойш дөрвөн жил дараалан буурсан байна. Үүний шалтгаан нь 1990 оноос Хятадад төрөлтийн тоо жилээс жилд буурч, үүнээс үүдэн гэрлэх насны иргэдийн тоо цөөрсөнтэй холбоотой ажээ. Түүнчлэн иргэд хожуу гэрлэх болсон нь ч бас нөлөөлсөн байна. Өндөр боловсрол эзэмших, боловсрол эзэмших насны хязгаарлалт зэргээс шалтгаалан иргэдийн гэрлэлт хожуу болсоор байгаа бөгөөд 2012 оноос өмнө Хятадад шинээр гэр бүлээ бүртгүүлж буй иргэдийн дийлэнх нь 20-24 насных байсан бол 2017 оны байдлаар 25-29 насны иргэд дийлэнх буюу 37 хувийг эзлэх болжээ. Гэрлэлтийн хувь цаашид ч буурах төлөвтэй байгаа нь хүн амын тоо болон бүтцэд нөлөөлж магадгүй талаар тус яамны мэдээлэлд дурджээ.

Дашрамд дурдахад, БНХАУ-ын “Гэрлэлтийн тухай” хуульд зааснаар эрэгтэй хүн 22, эмэгтэй хүн 20 нас хүрсэн бол гэрлэхийг зөвшөөрдөг байна. А.Анхбаяр

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.