Шонхор барьсан арабуудын арыг хэн хамгаалдаг вэ?


Монголчууд шонхор шувууг үндэснийхээ бахархалт шувуу болгон зарлаж, гадны анчдад бариулахгүй байхаар болон хөл хөөрцөг болж байсан нь саяхан. 2000-аад он гарснаас хойш шонхор шувууг тоо томшгүй олноор нь хилээр гаргаж, асар хямд үнэлдэг байсныг Монголын жигүүртэн амьтдыг хамгаалах нийгэмлэг гэх байгууллага Л.Гансүхийг салбар яамыг толгойлж байхад нь хүчилж байж нэг шонхорыг 13800 доллар, түүнийг барихад ашиглах тагтааны тоог нэг шонхорт 5 байхаар тогтож үнэлгээг нь 5000 төгрөг болгосон байдаг юм билээ. Мөн ятуу, ногтруу зэрэг өөр шувуудаар шонхорын өгөөш хийхийг хориглуулж чадсан байна.

Ингэж бид ховордож буй шувуугаа үнэлэж, хамгаалж эхэлсэн бөгөөд улмаар бахархалт шувуугаар өргөмжилж хилээр огт гаргахгүй байх шийдвэрийг гаргаж байлаа. Тэгвэл саяхан Хэнтий аймгийн Галшар сумаас шонхор барьсан гурван араб иргэнийг саатуулсан байна. Тодруулбал, Сири улсын иргэн И, А, Р гэсэн гурван хүн биедээ зөвшөөрлийн бичиггүйгээр шонхор барьж, “Ланд круйзер-200” машинд тээвэрлэж яваад саатуулагджээ. Гэвч шонхор шувууг дуртай нэгэн араб нь ирээд хулгайгаар барьчихдаг юм огт биш. Тиймээс БОАЖЯ-ны удирдлагууд, төрийн томчуудын зөвшөөрөл, тэднээр араа даалгасан нөхдүүд л ийм том толгой гаргана гэсэн хардлага өөрийн эрхгүй төрж байна. Учир нь “Бахархалт шувуу” болсноосоо хойш ч гэсэн “Бэлэглэлийн журам” гээчээр халхавчлан Кувейт зэрэг улсуудруу жилд нилээд хэдийг гаргасаар өнөөдрийг хүрч байгаа.

Тэгээд ч дээрх гурван иргэн анхны мэдүүлэгтээ “Бид бариагүй. Хүн барьж өгсөн. БОАЖЯ-наас зөвшөөрөлтэй” гэсэн байна билээ. Одоогоор уг хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд чухам хэн гэдэг эрхтэн дархтан нь шонхор барих зөвшөөрлийг эдгээр арабуудад өгч, арыг нь батлан даасан гэдэг нь тодорхой болно биз ээ. Уг нь бол өнгөрсөн хавар Н.Цэрэнбат сайд “Нээлттэй хаалганы өдөр”-өөрөө “Шонхор шувууг хэзээ хэдийг хилээр гаргасныг мэдэхгүй байна. Үүнийг тодруулна. Ямар ч байсан шонхор шувууны зөвшөөрөл олгохгүй” хэмээн мэдэгдэж байсан юм.

Т.Дархан

 

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.anews.mn/cache_footer.php on line 6