АЗИЙН НААДМЫН АВАРГЫН ТӨЛӨӨ Э.БЭХБАЯР ХҮЧ ҮЗНЭ


Азийн зуны XYIII наадмын чөлөөт бөхийн тэмцээний эрэгтэйчүүдийн 57, 65 74, 86, 97 кг жингийн барилдаанууд өнөөдөр болж байгаа бөгөөд Монгол Улсын гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр аваргын төлөө БНАСАУ-ын бөх Канг Кум Сонтой барилдахаар боллоо.

Тэрбээр Тажикстаны Вохидол Хикматула 3:0, БНСУ-ын Ким Сунггваныг 5:0, /Иран/, Узбекстаны Шавкатов Махмуджоныг 3:1-ээр тус ялсан юм. Мөн 86 кг-д Оргодолын Үйтүмэн Ираны тамирчин Хассанд оноогоор ялагдаж хүрэл медалийн төлөө барилдахаар болж байна.

Энэ өдрийн барилдааны 65 кг-д хүч үзсэн Батчулууны Батмагнай хүрэл медалийн төлөө Узбекстаны Хасановтой барилдана. Харин 74 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин Ганзоригийн Мандахнаран Хятадын Чэн Ву Вейг 3:1-ээр ялж, улмаар Японы тамирчин Фүжинами Юүхи-д /Fujinami Yuhi/ 1:4-өөр ялагдлаа.

Д.Өлзий

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.anews.mn/cache_footer.php on line 6