МАКРО САНХҮҮГИЙН ТУСЛАМЖ АВАХ ГУРАВ ДАХЬ ХӨТӨЛБӨРӨӨ АМЖИЛТТАЙ ДУУСГАЖЭЭ


Грек улс гаднаас макро санхүүгийн тусламж авах гурав дахь хөтөлбөрөө амжилттай дуусгаж, 2010 оноос хойш тогтоод байсан гадаадын зээлдүүлэгчдийн хөндлөнгийн удирдлагаас гарлаа гэж Европын тогтворжуулах механизм /ЕТМ/ буюу Евро бүсийн тогтворжуулах сангаас даваа гарагт тараасан мэдэгдэлд дурджээ.

“Грек нь 2010 оноос хойш анх удаа хөл дээрээ тогтох чадвартай болсон тул ЕТМ-аас үзүүлж байсан макро санхүүгийн тусламжийн гурван жилийн хөтөлбөрөө албан ёсоор дуусгалаа. Грекийн ард түмэн Европын зээлдүүлэгчдийн дэмжлэгтэйгээр онцгой хүчин чармайлт гаргаж, одоогийн засгийн газартайгаа сайн хамтран ажилласан нь ийм таатай үр дүнд хүргэсэн юм” гэж дээрх мэдэгдэлд тэмдэглэжээ.

Европын Холбооноос Грек улсад тусламж үзүүлэх хөтөлбөр 2010 оноос хэрэгжиж эхэлсэн байна. Энэ хугацаанд гурван хөтөлбөр хэрэгжүүлсэн ба гурав дахь хөтөлбөрийн хүрээнд 80 тэрбум еврогийн дэмжлэг үзүүлэхээр төлөвлөсөн хэдий ч Грек улс 61,9 тэрбум евро ашиглан санхүүгийн хүндрэлээсээ гарч чаджээ.

Лу.Батбаяр

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.