СТРЕССТ “ДАРЛАГДАЖ” БАЙГААГ ИЛТГЭХ 10 ШИНЖ


Урт хугацааны стресс таны эрүүл саруул биеийг бага багаар “мэрсээр” эцэстээ аюултай өвчин эмгэгт хүргэж ч мэднэ. Стресст дарлагдаж байгаа эсэхээ мэдэхэд тань дараах 10 шинж тусална.

1

АРЬСНЫ ӨВЧИН

Хайрст үлд, үрэвсэлт батга зэрэг арьсны өвчин, эмгэг үүсэх нэг шалтгаан нь стресс. Бие физиологийн хэт их ачаалал, стресс болон арьсны проблем нь шууд харилцан холбоотой болохыг эрдэмтэд судалгаагаар тогтоосон байдаг.

2

ЖИНГИЙН ӨӨРЧЛӨЛТ

Хоолны дэглэм, дасгал хөдөлгөөн хийгээд ч биеийн жингээ тогтвортой хэмжээнд барьж чадахгүй байгаа бол та хэдийн стресст дарлуулаад эхэлчхэж.

Стрессийн түвшин нэмэгдсэнээр жин нэмэгдэж, таргалах хандлагатай болдог. Ойр ойрхон давтамжтай, эсвэл урт хугацаанд стресстэй явснаар кортизол гэх бөөрний дээд булчирхайн дааврын ялгаралт ихэсдэг. Кортизол нь бодисын солилцоог тэнцвэржүүлж, бие дэх өөх тос ба нүүрс ус задлах, цусан дахь сахарын хэмжээнд зохих түвшинд байлгахад чухал үүрэгтэй. Гэтэл энэ даавар их хэмжээгээр ялгарснаар хоолны дуршил нэмэгдэж, тестостерон дааврын түвшин буурч, бие махбодийн калори шатаах үйл явц буурдаг. Энэ нь жин нэмэх гол шалтгаан болдог ажээ.

Гэтэл зарим тохиолдолд стресс болон уур бухимдал нь жин алдах шалтгаан ч болдог байна. Цусан дахь адреналины хэмжээ ихсэх нь үүнтэй холбоотой.

3

ОЙР ОЙРХОН ХАНИАД, ТОМУУ ТУСАХ

Дээр дурдсанчлан стрессийн улмаас кортизол гэх бөөрний дээд булчирхайн дааврын ялгаралт ихэсдэг. Гэтэл кортизол нь үрэвслийг дарангуйлах үүрэгтэй. Хэрэв тухайн хүн стресс ихтэй бол дархлааны тогтолцоо кортизолд тун мэдрэг болдог. Улмаар ханиад, томуу тусах эрсдэл нэмэгдэнэ гэсэн үг.

4

ХОДООД, ГЭДЭС ХЯМРАХ

Стрессээс шалтгаалж ходоод, гэдэсний хямрал үүсдэг болохыг эрдэмтэд нэг бус судалгаагаар тогтоосон байдаг. Зарим үед ходоод, гэдэсний хямралын үед хэрэглэдэг эм, тариа тус болохгүй үе ч бий. Ийм үед дотрын эмчээс илүү сэтгэл зүйчид очих нь зүйтэй.

5

АНХААРАЛ ТӨВЛӨРӨЛТ МУУДАХ

Урт хугацаанд стресстэй байсан хүмүүсийн анхаарал төвлөрөлт илэрхий мууддаг. Танд өөрт чинь анзаарагдаж, ердийн үеэс бүр ч дордсон мэт санагдаж байвал танд амралт, завсарлага шаардлагатай болжээ гэсэн үг. Энэ нь стрессээс шалтгаалсан мэдрэлийн эсийн “доголдол” гэж ойлгож болно.

6

ҮС УНАХ

Стресстэж явсаар эцэстээ үс унаж, халцарч, халзан болно гэдэг дүгнэлтэд эрдэмтэд хэдийн санал нэгдсэн. Хэрэв үсний уналт ихсээд, элдэв витамин, эрдэс бодис хэрэглээд нэмэргүй байгаа бол шалтгаан нь стресс байж мэдэх юм.

7

ТОЛГОЙ ӨВДӨХ

Толгойн өвдөлт маш олон шалтгаантай. Үе мөчний өвчин, буруу байрлалаар унтах, цусны даралт ихсэх, багасах, хамрын дайвар хөндийн үрэвсэл, жирэмслэлт гээд өч төчнөөнийг дурдаж болно. Гэвч гэр доторх, эсвэл ажил дээрх сэтгэл зүйн дарамт, стресс нь толгойн өвчний шалтгаан байж болно.

Өвчин намдаах эм угаад тэрхэн зуур өвдөлтийг намжааж болно. Гэвч стрессээс ангижрахгүй бол эргээд л давтагдана.

8

БЭЛГИЙН ДУР ХҮСЭЛ БУУРАХ

Ойр ойрхон, эсвэл урт хугацаанд стресстэй байснаар бэлгийн дур хүсэл буурдгийг эрдэмтэд олон удаагийн судалгааны дүнд баталсан байдаг. Хэрэв танд ийм асуудал тулгарч байгаа бол хайрттайгаа хамт амралт, зугаалгад явж, стрессээ тайлангаа дотно харилцаагаа сэргээх нь зүйтэй.

9

НОЙР ХУЛЖИХ

Хэт их стресстэй байх нь нойр хулжих гол шалтгаан болдог. Эцэстээ нойргүйдэлд хүргэж ч мэднэ. Хангалттай нойр авалгүйгээр аж амьдралаа хэвийн үргэлжлүүлж, ажилдаа амжилт гаргана гэдэг бүтэшгүй хэрэг. Хэрэв нойрны эм уугаад нэмэргүй бол эмчид үзүүлж, сэтгэл зүйчид хандах зайлшгүй хэрэгтэй.

10

ЗҮРХ, СУДАСНЫ ӨВЧНӨӨР ӨВЧЛӨХ

Стресс мэдээж зүрхэнд хамгийн муу. Хэт их стресстэй байх нь зүрх, судасны өвчнөөр өвчлөх гол шалтгаан болдог байна. Ажлын ачаалал, эсвэл огт ажил хөдөлмөр эрхлэхгүй гэртээ суух, ядуурал, гэр бүл доторх асуудал гээд стрессийн шалтгаан мундахгүй. Энэ бүхний цаана таны зүрх гэмтсээр л байгааг санаарай.

source: news.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.anews.mn/cache_footer.php on line 6