Сайн эцэг эхчүүд хүүхдээ хэзээ ч оройтуулж унтуулдаггүй. Оройтож унтах нь хүүхдийн эрүүл мэндэд маш хортой


Социализмын үед орой 9 цагт унтах ёстой гэсэн алтан дүрмийг хүүхэд бүр л мөрддөг, мөрдүүлдэг байж. Эцэг эхчүүдийн ийм хандлага зөв үү? Хүүхдэд ийм хатуу ор дэрний хуваарь байх нь хэр зохистой вэ? Энэ асуултанд сурган хүмүүжүүлэгч, бага ангийн багш хариулж байна.

Сурган хүмүүжүүлэгчийн үзэж байгаагаар хүүхдийн нас, өглөө боссон цаг нь унтах цагийг тодорхойлох гол хүчин зүйл болдог байна. Ингээд эдгээр үзүүлэлт дээр тулгуурлан бүх л эцэг эхчүүдийн хэрэглэх хүснэгтийг зохиожээ.

Нилээд тооны эцэг эхчүүд эрүүл хүүхэд олон цаг унтах ёстойг хараад гайхдаг байсан боловч дээрх аргыг хэрэглэж сурсны үндсэн дээр зөвхөн хүүхдийн унтах цагийг зохицуулах төдийгүй мөн өөрсдийн цагийг ч зохицуулж сурч эхэлжээ. Тэд хүүхэдтэйгээ цуг өнгөрөөх цагаа их байлгахын тулд өөрсдийн цагийн хуваариа өөрчлөх хэрэгтэй болсон байна.

Дээрх хүснэгтээс харахад 3-6 настай хүүхэд өдөрт 10-12 цаг унтах хэрэгтэй бол арай том хүүхдүүд нь 1 цагаар бага унтах нь.

Олон эцэг эхчүүд хүүхэд хангалттай сайн нойр авах нь ямар их ач холбогдолтойг ойлгодоггүй ба бага насны хүүхдийн дутуу нойр насанд хүрэгчдийнхээс илүү хор уршигтай үр дагаварт хүргэдэг. Насанд хүрэгсэд нойр дутуу үедээ орчин тойрныг мэдрэх чадвар нь нилээд суларч, бие махбодийн хамгаалах ажиллагаа мууддаг.

Харин хүүхдийн хувьд бол илүү ихээр нөлөөлнө. Учир нь нойр гэдэг бол хүүхдийн өсөлтөнд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд өсөлтийн гормоны бараг 80% нь унтаж эхлэх үед нь бий болдог байна. Иймээс нойр дутуу байх нь хүүхдийн өсөлтийг удаашруулах нэг нөхцөл болно.

Хүүхдэд нойр дутах үед тэд уур уцаартай, эмх замбараагүй, сандарч тэвдсэн байдалтай болдог. Мөн нүдээ их нухлана.

Хүүхэд нойр дутуугаас аливаа стресст дасан зохицох чадвар суух нь удааширна. Гэхдээ цаг тухайд нь унтах сэрэх цагийг зөв голдиролд оруулж чадвал энэ бэрхшээлээс амархан салж болдог.

Нойр судлаачид хүүхдийг тогтсон нэгэн цагт, тогтсон нэг үйлдэлд дасгах хэрэгтэй (ном уншиж өгөх, аудио ном сонсгох) төдийгүй, унтахын өмнө аливаа дуу чимээ гаргах зүйлсийг хурааж өрөөг нь агааржуулах хэрэгтэй гэж зөвлөдөг.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.anews.mn/cache_footer.php on line 6