Танд ямар түрийвч таалагддаг вэ? Таны амжилтын нууц үүнд оршино…


Бид бүгд л ямар нэгэн хэмжээгээр материаллаг эд баялагаа нэмэгдүүлэхийг хичээдэг. Зарим нэг нь амархан чадах бол, зарим нэг нь өдөр хоногоо арайхийн залгуулна. Нууц юунд оршино вэ? Хүн бүрд яагаад харилцан адилгүй байгаа юм бэ?

Өөрийн материаллаг эд баялаг, амжилтын нууцыг мэдэх нэгэн сонирхолтой тестийг бид танд танилцуулж байна. Бас ямар түрийвч байх ёстой талаар багахан зөвлөгөө бэлдлээ.

Ямар түрийвч сонгох вэ?

Зургийг сайтар хараад танд хамгаас илүү таалагдсан эсвэл анхаарал татсан түрийвчийг сонгоно уу. Чухам үүнд л таны нууц оршиж байгаа юм биш биз?

Хэрвээ танд эхний түрийвч таалагдсан бол таны материаллаг эд баялаг – цэвэр ариун үзэл бодолд нуугдаж байна. Хэрвээ та худлаа хэлж мэхэлж байгаа бол мөнгө танд хэзээ ч ирэхгүй. Өөрийн зарчмаа үнэнчээр баримтал, шулуун шударга замаар яв, хэзээ ч муу зүйл бүү хий – тэгвэл амжилт таны талд байх болно.

Хэрвээ хоёр дахь түрийвч анхаарлыг тань татсан бол таны толгойд эд баялгийн нууц орших ажээ. Та бол шинэ санааны үүсгүүр. Таны уян хатан бодол, өргөн дэлгэр мэдлэг, хурдан сэтгэх чадвар тань амжилттай болоход тусална. Санхүү эсвэл хуулийн салбарт хүч үзээрэй.

Гурав дахь түрийвчийг сонгосон бол таны амжилтын нууц итгэл үнэмшилд оршиж байна. Юунд, хэнд итгэж байгаа нь чухал биш. Хамгийн гол нь тэр итгэл танд эрч хүч өгч таныг цааш хөдөлгөх хөдөлгүүр болж байгаад л хамаг учир оршино. Амжилтад хүрэхийн тулд – өөртөө, өөрийнхөө хүчинд итгэ. Хүмүүстэй харилцах салбар буюу эмч, багш илүү тохиромжтой.

Та дөрөв дэх түрийвчийг сонгосон уу? Энэ тохиолдолд гэр бүл, тав тух танд амжилт авчирна. Засвар, барилга эсвэл хоолны урлаг – энэ бүгд таны гэрт мөнгө авчрах ажээ. Хамгийн гол нь та өөрөө бусдад тав тухыг бэлэглэх хүсэлтэй байх ёстой.

Байнга урагш хөдлөх хүсэл – энэ бол тав дахь түрийвчийг сонгосон хүмүүст хамааралтай. Хэрвээ нэг л тойрогт орсон бол бушуухан гарахыг зүтгэ. Танд ямар ч эд баялаг, амжилт авчрахгүй. Аялал, спорт – энэ л танд хэрэгтэй зүйл. Та өөрийн хоббиг мөнгө олох хэрэгсэл болгож чадна.

Хэрвээ та сүүлчийн түрийвчинд анхаарлаа хандуулсан бол таны амжилтын зам – шунал. Зүгээр нэг харамч шунал бус харин амьдралаа харамлах шунал юм. Амьдралаас аз жаргалыг мэдэрнэ, дэлхий ертөнц танд өгч байгаа болгонд та баярлаж сэтгэл хангалуун байж чаддаг. Энэ мэдрэмжээ бусадтай хуваалцаж чадвал бүр ч ихийг авах юм. Өөрийгөө ресторан, аялал жуулчлалын салбарт хүч үзээрэй.

Зөвлөгөө

Бидний санал болгосон тест амьдралыг тань орвонгоор нь өөрчилж чадна гэж хэлж чадахгүй, гэхдээ зөв түрийвч сонговол – өөрчлөх боломж байгааг үгүйсгэхгүй. Түрийвч эзнийхээ амжилт, материаллаг эд баялагт нөлөөлдөг гэж үздэг. Тиймээс түрийвч сонгохдоо нухацтай хандах хэрэгтэй.

“Зөв” түрийвч худалдаж авсны дараа бүх зүйл өөрөө гүйгээд ирнэ гэж ойлгож болохгүй. Түрийвчнээс гарч байгаа энерги мөнгө олоход л нөлөөлөх юм. Тэгээд ямар түрийвч сонгох вэ?

Юуны түрүүнд таны сонгосон түрийвч танд таалагдаж байх ёстой. Түрийвч сонгоход маш их цаг орно. Түрийвчийг гартаа бариад ирээдүйгээ төсөөл. Өөрийгөө баян мэтээр төсөөлж чадаж байна уу? Тэгвэл та өөрт тохирох түрийвчээ олжээ.

Түрийвчийн чанар чухал байр суурь эзэлнэ. Мөнгөө харамлалгүй цэвэр арьсан түрийвч сонгоорой. Өнгөний хувьд чухал биш, хамгийн гол нь багтаамж сайтай буюу их мөнгө орохоор түрийвч байх ёстой.

Бас нэг анхаарах ёстой зүйл, хуучирсан, урагдсан түрийвч хэзээ ч битгий хэрэглэж бай. Мөнгийг хүндэлж зөв харьцаж сурах хэрэгтэй. Халаасандаа хийхгүй, зүгээр нэг уутанд ороох зэргээр хайнга хандаж болохгүй. Эс бөгөөс мөнгө таниас дайжиж зугтаана.

Эдгээр энгийн зөвлөгөө таны эд баялгийг нэмэгдүүлэхэд тус болно гэж найдаж байна. Мэдээж та зүгээр сууж байгаад л гэнэт баян болно гэж найдах хэрэггүй. Амжилтад хүрэхийн тулд уйгагүй зүтгэж байж л үр шимийг нь хүртэнэ шүү дээ. Нийтлэл таалагдсан бол найз нөхөдтэйгөө хуваалцаарай.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.anews.mn/cache_footer.php on line 6