ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАХАД ТАНЬ ТУСЛАХ ФРИДА КАЛОГИЙН 19 ЭШЛЭЛ


1. Чиний намайг гэх дурлал миний чамд өгсөн хайр сэтгэлийн хэмжээнд хүрэхгүй байлаа ч надад хамаагүй. Би чамайг хайрласаар л байх болно. Чи надад хайртай юу? Гэхдээ үгүй байлаа ч надад хамаагүй. Би үргэлж итгэх болно. Багахан л хайртай байвал надад хангалттай.

2. Юу ч төгс биш. Бүх зүйл өөрчлөгдөн хувьсаж, нисэн одож, үүрд үгүйрдэг.

3. Инээд баясал амьдралын хамгийн үнэтэй зүйл.

4. Зөвхөн өндөр уул л бусад уулсынхаа амин хэсгийг мэддэг.

5. Би өөрийгөө л зурдаг. Учир нь миний хамгийн сайн мэдэх цорын ганц зүйл би өөрөө.

6. Хүмүүс айдастаа хөтлөгдөн өөрсдийн баатар, бурхныг бий болгосон. Үүнийг л би илэрхийлэхийг хүсдэг. Амьдрах бас үхлийн тухай айдас.

7. Эцэг минь надад заасан бүхэн болон ээжийн минь заагаагүй бүхэнтэй би эвлэрнэ.

8. Хэлэх үггүй

Эцэс төгсгөлгүй

Чи.

Чи бүхнийг

Хурцатгадаг.

Чи бол

Гал.

Чи миний сэтгэл дэх

Бүхнийг түймэрдэн шатаагч.

9. Надад далавч байхад хөлөөр яах билээ?

10. Нэг өдрийн төгсгөлд л гэхэд бид анзаарагдамгүй ихээр хатуужсан байдаг.

11. Би хэзээ ч мөрөөдөл эсхүл хар дарсан зүүдээ зурдаггүй. Би яг л өөрийгөө бодитоор буулгадаг.

12. Би өөрийгөө энэ ертөнцийн хамгийн хачин хүн гэж боддог байлаа. Гэвч удалгүй над шиг олон хүн байдгийг мэдсэн. Тэд яг л над шиг шаналж, ганцаарддаг. Чи ч бас өөрийгөө энэ ертөнцөөс тусгаарлагдсан мэт мэдэрч байвал би яг л чам шиг нэгэн байсан гэдгээ хэлмээр байна.

13. Би аз жаргалтай орхин явах дуртай. Тэгээд хэзээ ч эргэж буцахгүй байхыг хүсдэг.

14. Би өвчтэй галзуу хүн биш. Би зүгээр л шархалсан нэгэн. Зурж л байвал би амьдарсаар байх болно.

15. Өөрийнхөө асуудал, зовлон бэрхшээлийг би өөрөө бага багаар шийдэх болно.

16. Би яаж “Миний Диего” гэж хэлэх билээ. Тэр хэзээ ч минийх байгаагүй. Байх ч үгүй. Тэр надад биш өөртөө л харьяалагдах нэгэн.

17. Чамайг ид шид аятай бахдан ширтэж буй нэгнийг л хайрла. (Марти МакКоннел Фридагийн тухай ийн хэлжээ)

18. Зовлон шаналал намайг бүтээсэн.

19. Дөнгөж сэрсэн төрхийг чинь ч хайрлах нэгэнд дурла. Дэргэд нь аюулгүй гэдгээ мэдэрдэг, өнгө зүс алдсан ч гараас чинь атгах зоригтой, тэврэлт нь биед чинь бүрэн уусан шингэдэг нэгнийг ол.

Чамтай хамт бүжиглэж, нүд рүү чинь ширтэхэд яг л диваажинд очих шиг санагддаг, чамайг сонирхохоос хэзээ ч залхдаггүй нэгнийг хайрла. Дуулахад чинь сонсдог, эрх чөлөөтэй байхыг чинь зөвшөөрч, гутрахад чинь дэмждэг нэгэнд чи хайрлагдах эрхтэй.

Худал хуурмагийг устгаж чамд итгэл найдвар, яруу найраг, аяга кофе барьж ирдэг нэгнийг хайрлаарай.

source: ub.life

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.anews.mn/cache_footer.php on line 6