ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭНД ТАВЬЖ БОЛОХГҮЙ 7 ГЭРЭЛ ЗУРАГ


 

Дэлхийд жил бүр 20 сая хүн хакерийн довтолгоонд өртөж, хохирдог гэсэн тоо баримт байна. Гэхдээ эдгээр хүмүүсийн ихэнхийг нь шулахдаа хакерууд нэг их хүч зараад байдаггүй. Учир нь хүмүүс өөрсдөө олон нийтийн сүлжээнд зургаа хамаагүй тавьдгаас хохирдог байна. Болгоомжтой бай, ухаантай бай. Ингээд нийтэд үзүүлж болохгүй 7 гэрэл зургийг танилцуулья.

Онгоц, галт тэрэгний тасалбар

Удахгүй аялалд гарлаа хэмээн тасалбараа үзүүлж гайхуулдаг хүн олон байдаг. Энэ нь та өөрийн гараар хувийн мэдээллээ бусдад тарааж байна гэсэн үг. Тасалбарын дугаараар чинь хулгайч нар таныг хэзээ гэртээ байхгүй байхыг мэдэж чадна. Мөн утасны дугаар, паспорт, банкны картын дугаар чинь ч шууд гэмт хэрэгтнүүдийн гарт орох болно.

Мөнгө

Банкны дэвтэр, кредит картны зургаа хэзээ ч олон нийтийн сүлжээнд битгий тавь. Ер нь санхүүгийн байдлаа зарлаад байх хэрэггүй. Туршлагатай гэмт хэрэгтэн банкны чинь нэрнээс л ямар нэг ашиг олж чадна шүү.

Сугалаа

Сугалаагаар их хэмжээний мөнгө хожив уу? Үхтлээ баярласан та сүлжээний найзууддаа гайхуулмаар санагдах нь гарцаагүй. Харин гэмт хэрэгтнүүд таны сугалааны дугаар, кодоор хожсон мөнгийг чинь хулгайлж чаддаг.

Төрсөн өдөр

Олон нийтийн бүх сүлжээ таныг төрсөн өдрөө бичихийг шаарддаг. Үнэнээр нь бичээд хэрэггүй. Гэмт хэрэгтнүүд төрсөн өдрөөр чинь паспортын дугаар, тэтгэвэрийн дэвтэр гэх мэт чухал бичиг баримтны чинь талаар мэдэж авч чадна. Хүмүүсийн хувийн мэдээлэл хар захад нэлээд үнэ хүрдэг.

Төлбөрийн баримт

Онлайн худалдаа зэрэг интернет худалдаанд зориулан тусдаа карттай болоорой. Таны худалдан авалт хийдэг сайтад хакерууд довтлоход л мөнгө чинь салхинд хийсэн алга болж болно. Халдлагаар алдагдсан мөнгийг эргүүлэн авах бараг боломжгүй.

Экстрим зураг

Экстрим спортоор хичээллэдэг үү? Аялал, адал явдлынхаа зургийг сүлжээнд тавьдаг л биз дээ. Харин банк, даатгалын компаниуд олон нийтийн сүлжээний мэдээллийг ашигладаг гэдгийг мэдэхгүй байх. Эрсдэлтэй зүйлд дуртай үйлчлүүлэгчтэй болохыг тэд хүсэх болов уу.

Гар утасны зураг

Орчин үеийн бүх ухаалаг утас GPS-тэй бөгөөд зураг болгон өөрийн шифртэй байдаг. Мэргэжлийн хакерууд утсанд чинь нэвтрэхэд тун амархан. Тиймээс гар утаснаас зургаа шууд сүлжээнд оруулж болохгүй. Эхлээд компьютерт хуулж байгаад сүлжээнд оруулаарай.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.