Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Ачлалт хүүхдүүд төвийн нээлттэй хаалганы өдөрлөг боллоо


“Ачлалт хүүхдүүд” хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамж хамгааллын төвийн нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр боллоо.

Тус асрамж хамгааллын төв нь ХНХЯ-ам халамжын ерөнхий газраас албан ёсны магадлан итгэмжлэлийн гэрчилгээ гардан авч хөгжлийн бэрхшээлтэй харж хандах хүнгүй насанд хүрсэн иргэдийн зохих байгууллагын зөвшөөрлөөр хүлээн авч 24 цагийн асрамж хамгааллын үйлчилгээ явуулдаг ба ар гэрийн хүсэлтээр нь гэрээр нь болон төв дээрээ асаргаа хийх, гэрээр асрамжын болон ахуйн үйлчилгээний зарим үйлчилгээнүүдийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хэвтрийн ахмад настанд хийж үйлчилдэг байгууллага юм.

Тавдугаар ангийн боловсролтой ч хийж бүтээх их тэмүүлэлтэй хөтлөгдсөн Б. Саранбаатар хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамж хамгааллын төв байгуулахаар зорьж түрээсийн байранд анх хэвтрийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асрамж хамгааллын төв байгуулсанаар өдгөөгийн Ачлалт хүүхдүүд төв байгуулагдах үндэс суурийг тавьжээ.

Тэрээр зорьсон зорилготой хүрэхийн тулд зогсолтгүй хөдөлмөрлөж байсан бөгөөд гэр бүлийн хүн Я. Болороо ханийнхаа ажлыг дэмжин ажилласан нь түүнд урам зориг өгсөн гэж тэрээр өгүүлсэн.

МҮОНРТ-ээс зохион байгуулсан Цагийн хүрдийн баатрууд нэвтрүүлгээр нийт уран бүтээлчдийн олонхийн саналаар хүмүүнлэгийн салбарт амжилт үзүүлсэн эрхэмээр тодорч шагналаа авсаны дараахан Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал захирал н.Орхон тус асрамжын төвийг шинэ байртай болгож өгөхөөр амлалт өгсөний дагуу тус банкны нэн таатай нөхцөлөөр баянхошууны хөтөлд 3 давхар обьектийг банкны зээлээр худалдан авч 30 асруулагчтайгаар үйл ажиллагаагаа явуулсаар даруй 4 сарын хугацаа өнгөрсөн байна.

Энэ хугацаанд хийсэн ажлын тайлангаа олон нийтэд танилцуулах зорилгоор өнөөдөр нээлттэй хаалганы өдөр арга хэмжээг амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.

Тус өдөрлөгт Сонгинохайрхан дүүргийн холбогдох байгууллагын удирдлагууд, хорооны ажилтан албан хаагчид, иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд, хамтран ажилладаг фэйсбүүк группын админууд,Зүрхэнд хүрсэн өгүүллэгүүд группын гишүүд оролцсоны зэрэгцээ Энэрэл эмнэлгийн албан хаагчид асруулагчдад үзлэг оношилгоо хийж үйлчиллээ.

Маш богино хугацаанд асар их бүтээн байгуулалтын ажил хийж Монгол улсад байхгүй тав тухтай үйл ажиллагаа явуулдаг асрамж хамгааллын байгууллага байгуулсан амжилтыг нь ирсэн зочид өндрөөр үнэлж байсан юм.

Иргэд олон нийтийн байгууллагууд үйл ажиллагаатай нь танилцахыг хүсвэл Баянхошууны Хөтлийн автобусны буудлын хажууханд байрлах тус асрамж хамгааллын төвийг зорьж очоорой .

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.