ЭЕШ-ЫН ДҮНГЭЭР ЭХНИЙ БАЙРУУДЫГ ХУВИЙН ХЭВШЛИЙН СУРГУУЛИУД ЭЗЭЛЖЭЭ


Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас 2018 оны элсэлтийн ерөнхий шалгалтын ерөнхий дүнг өнөөдөр нэгтгэн гаргасан байна. Нэгдсэн дүнгээр ерөнхий боловсролын Эмпати сургууль өмнөх жилийн амжилтаа 43 оноогоор ахиулж 608 оноогоор тэргүүлжээ.

Харин "Бастама" сургууль 591 оноогоор, "Дарын" сургууль 575, "Заид" сургууль 526 оноогоор, Өлгий сумын тавдугаар бүрэн дунд сургууль 517 оноогоор удаах байруудад шалгарчээ. Бугат сумын бүрэн дунд сургууль 406 оноогоор хамгийн сүүлийн байрт орсон байна. Онцолж хэлэхэд, эхний дөрвөн байрт шалгарсан сургуулиуд бүгдээрээ хувийн хэвшлийнх юм.

Элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноо 2017 онтой харьцуулахад 18,2 оноогоор дээшилжээ. Үүнд өнгөрсөн оны сүүлээр аймгийн ИТХ-аас "Элсэлтийн ерөнхий шалгалтын үр дүнг дээшлүүлэх дэд хөтөлбөр"-ийг баталсан, 700-аас дээш оноо авсан сурагч, бэлтгэсэн багшид нь урамшуулал олгохоор журамласан зэрэг авсан арга хэмжээнүүд нөлөөлснийг албаны хүмүүс хэлж байна.

Баян-Өлгий аймгийн хувьд ЭЕШ-ын дундаж оноог 2018 онд 484, 2019 онд 492, 2020 он гэхэд 501-д хүргэхээр төлөвлөсөн ч зорьсон түвшинд хараахан хүрээгүй байна.

Дашрамд хэлэхэд, тус аймаг нь 2017 оны ЭЕШ-ын дүнгээр 461,8 оноо буюу улсын дунджаас оноо 37,2 оноогоор бага үзүүлэлт гаргаж, аймгуудаас хамгийн сүүлийн байрт жагсаж байсан юм.


Ө.Нурболат

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.