ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД АНГЛИ ХЭЛНИЙ ВАКУМЖУУЛСАН СУРГАЛТАД ХАМРАГДАВ


Хөвсгөл аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас "Дэлхийн Хөвсгөл" хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд гадаад хэлний мэргэжлийн багш нараар дамжуулан төрийн албан хаагчдын гадаад хэлний боловсролын түвшинг ахиулах, хэрэглээний чадварыг сайжруулах зорилтын хүрээнд англи хэлний вакумжуулсан сургалтыг Хатгал тосгонд зохион байгуулав.
Сургалтанд 15 байгууллагын 32 албан хаагч хамрагдаж ярих, сонсох, бичих, үг цээжлэх гэсэн үндсэн агуулгаар 10 хоног суралцжээ. Танхимын хичээл өдөрт 6 цаг хичээлийн дараа чөлөөт хөтөлбөр 2-3 цаг явагдсан бөгөөд хичээлийг Авьяас сургуулийн багш Энх тайвны корпусын ажилтан Andrea Lott, Бүрэнтогтох сумын сургуулийн багш Jenna Alvarado, Хатгал тосгоны Англи хэлний багш Сэрдамба, Боловсрол соёл урлагийн газрын мэргэжилтэн Д.Отгонбаяр нар хамтран явуулжээ. Хөтөлбөрийн хүрээнд цаашид Мөрөн сумын гадаад хэлний багш нарыг “Багшийн хөгжлийг дэмжих цаг”-аар хөгжүүлэх, сумдын багш нарт цахим хэлбэрээр тухай бүрт нь хүргэж ажиллах, гадаад хэлний олимпиадыг багш, сурагчдын дунд зохион байгуулах, сургуулиудад гадаад хэлний дугуйлан хичээллүүлэх, англи хэлний иж бүрэн кабинеттай болох, гадаад хэлний ТВ хичээлийг зохион зэрэг олон ажлыг төлөвлөсөн байна. Дэлхийн Хөвсгөл хөтөлбөрийг гадаад хэлийг мэдээлэл, харилцаа, ажил хэргийн гол хэрэгсэл болгон хөгжүүлэх, боловсролын салбарын ажиллагсад, суралцагчдын гадаад хэлний боловсролын чадварыг ахиулах, төрийн захиргаа, төрийн үйлчилгээний ажилтнуудын гадаад хэлний хэрэглээний чадварыг сайжруулах, иргэдийн гадаад хэлний боловсролын түвшинг дээшлүүлж, хэрэглээний чадварыг сайжруулах зорилгоор хэрэгүүлж байгаа ажээ.
Б.Гантуяа

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.