Н.Байгалмаа: Намайг хэд ч сийчиж, зүсэж болно, гэвч миний мөн чанарыг арилгаж чадахгүй…


Монголын төдийгүй дэлхийн түүхэнд тэмдэглэгдэн үлдэх агуу үйл явдлыг өөрийн биеэр бичихээр зориглон тэмээгээр Европ тив хүрэх маш хүнд, эрсдэлтэй аялалыг сонгосон Н.Байгалмаа хэмээх бүсгүйн талаар сүүлийн үед таагүй мэдээллүүд хөврөх болов. Аялалын замд яваа түүнтэй утсаар холбогдон өөртэй нь холбоотой өрнөж буй асуудлууд болон, зарим нэгэн зүйлсийг тодруулж ярилцлаа.

Сайн байна уу, сайн явж байна уу. Аян замд явж байгаа хүнээс жаахан билэггүй, саар зүйл асууж байгаад уучлаарай. Сүүлийн үед таны талаар олон нийтийн цахим сүлжээнд нэлээд таагүй зүйлүүд гарч байна. Та ч энэ талаар сонсож, харж байгаа байх. Энэ асуудлуудаар та бидэнд хариулт яриа өгөх боломж байна уу. Яг одоо хаана явж байна вэ?

Сайн сайн байна уу, сайн л явж байна. Би яг одоо Ховд аймгийн Булган сумын нутагт хилийн “Ярант” боомтод хүрэлцэн ирсэн байна. Би яг үнэндээ яриа өгмөөргүй байна. Намайг хангалттай сайн муугаар ярьж байгаа.

Өнөөдөр би үнэнийг яриад бодитоор тайлбарлаад хүмүүс ойлгох уу, зөвөөр хүлээж авах уу. Үнэхээр хүн хүнийг ойлгодог бол хүний оронд өөрийгөө тавиад үзэх хэрэгтэй. Яг үнэндээ миний туулж байгаа зам, алхсан мөр, гаргасан нус, нулимс, цусыг минь мэдэх хүн байхгүй шүү дээ. Тийм болохоор би яриа өгмөөргүй байна л даа.

Гэхдээ одоогоор олон нийтэд цацагдаж буй мэдээллээр бол хүмүүс таныг буруу ойлгохоор байх шиг байна. Тэгэхээр та тайлбар өгсөн нь зөв болов уу гэж би хувьдаа бодож байна л даа. Гэхдээ өгөх, үгүй нь таны эрхийн асуудал…

Уг нь таны ярьж байгаа зөв. Гэхдээ Байгалмаа хэн байх нь чухал биш. Яаж харагддаг, ямар хувцас өмсдөг, ямар нүд, хамар, амтай байх нь бүүр ч сонин биш. Зүгээр л энэ эх орны төлөө Монгол хүн болж төрсний хувьд эх орныхоо төлөө, ирээдүй хойчийнхоо төлөө хийж байгаа үйлс минь л хүмүүст чухал баймаар санагдах юм. Миний хамгийн бага төрсөн дүү минь өөд болоод 49 ч хоноогүй байна.

Тийм болохоор би ийм хар хэл амтай хүмүүстэй арсалдаж, хэл ам хиймээргүй байна. Намайг юу гэж бодно тэрүүгээрээ л бодно биз дээ. Бас намайг дэмжиж буй хүмүүстээ баярлалаа, та бүхнийхээ итгэлийг алдахгүй ээ, Байгалийгаа ямар хүн гэдгийг та хэд мэднэ мэдэж байгаа болохоор би чинь санаа зовохгүй явна гэдгээ хэлмээр байна.

Уучлаарай, дүүг тань өөд болсныг мэдсэнгүй. Ийм хэцүү цаг үед чинь ийм асуулт асууж байгаадаа хүлцэл өчье. Та саяхан хотод ирсэн байсан нь ажил явдлаар ирсэн байж ээ дээ. Аялалд гарснаасаа хойш ер нь хэдэн утаа хотод ирсэн бэ?

Зүгээрээ, намайг харин зарим хүмүүс байнга л хотод ирээд хэвтчихдэг. Бараг тэмээн дээрээ очиж зурагаа авахуулчихдаа л буцаад ирдэг ухааны юм яриад, бичээд байгаа бололтой. Би хоёр л удаа очсон. Эхнийх нь тэмээний бичиг баримтаа янзлах гэж, сая бага дүү маань өөд болоод ажил явдалд нь оролцоод ирлээ.

Таныг аялж явах зуур хадам ээж чинь /“Цэрэн турс” компанийн захирал Э.Цэрэндолгор, бидний хэлдэгээр “цэнхэр үст” Цэрэн/ таныг “Миний бэр байсан, хүүг маань надаас салгасан, манай амьдралыг сүүлийн хэдэн жил там болгосон, байнга мөнгө нэхдэг, хулгай хийдэг” гэх мэтээр бичсэн байсан. Та мэдээж сонссон л байх. Энэ бүхэн үнэхээр үнэн юм уу?

Би тэр Цэрэн гэдэг хүний бэр нь мөнөөс мөн. Түүнийг 18 настай байхад нь гаргасан хүү нь миний нөхөр. Энэ хүмүүстэй би 2007 оноос хойш холбогдсон. Эдгээр хүмүүсээс их ч олон зүйл үзсэн. Олон удаа нулимсаа гаргаж, цусаа урсгасан даа. Одоо бол гомдлоод байх юм алга. Учир нь тэднээс их зүйл суралцсан. Миний гаргасан сэтгэлийн хариуг мэддэг байсан бол би энд байж байхгүй байлаа.

Харин өөрөө хоёр охин үртэй учраас ирээдүйд мөнгөгүй, ядуу эцэг эхтэй, хөдөөний боловсролгүй гэж айлын зарц хийлгэхийг хүсээгүй. Амьдаар нь булшлуулахгүйн тулд би энэ ажлыг хийж байна. Би үүний төлөө л хичээж ирсэн. Цэрэн гэж хүний сэтгэл зүйг би хэзээ ч ойлгодоггүй. Их олуулаа хохирогч болж байсан. Ойлгож дийлэхгүй юм билээ. Намайг байнга загнаж хэмлэдэг байсан. Би Цэрэн гэж хүнийг огт муулж яваагүй. Хэрвээ намайг хадам ээжээ муулж явсныг харсан, сонссон хүн байвал гараад ирээрэй. Миний нөхрийн ээж болохоор муу зүйл боддоггүй.

Яагаад гэвэл би ч бас эх хүн шүү дээ. Тэр бичээд байгаа зүйлд нь нэг ч ширхэг үнэн зүйл байхгүй. Харин ч эсрэгээрээ байж мэдэх шүү. Намайг тэгж хэмлээд юу олж хожих юм бэ. Би ханийнхаа нэр хүндийг бодоод өнөөдрийг хүртэл дуугүй, тэвчиж явж ирсэн. Бидний хооронд бичсэн чатыг хүн унших юм бол эх хүн мөн үү гэж гайхах биз. Би намайг та тэглээ гээд очиж муудалцаж байсан удаагүй. Цаашид ч би хүүгийн минь эжий, хоёр үрийн минь эмээ хэмээн хүндэтгэх болно. Цагийн юм цагтай байдаг. Шатрын хүү бэрс болдог доо. Энэ өдрийг л хүлээж байна.

Үргэлжлэлийг ЭНД – ээс…

source: setguulch.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.anews.mn/cache_footer.php on line 6