ТУРК, АМЕРИКИЙН САНАЛ ЗӨРӨЛДӨӨНИЙГ ХЯЛБАРХАН ШИЙДВЭРЛЭХ БОЛОМЖТОЙ ГЭЖ МЭДЭГДЖЭЭ


“Бид АНУ-тай асуудалтай байхыг хүсэхгүй байна. Тулгараад буй асуудлыг хялбархан шийдэж болох хэдий ч АНУ-ын одоогийн байгаа хандлагаар шийдвэрлэнэ гэдэг боломжгүй юм. Тэдний жинхэнэ нөхөр хэн бэ гэдгийг АНУ мэддэггүй” гэж Туркийн гадаад хэргийн сайд  Мевлют Чавушоглу Туркийн элчин сайд болон байнгын төлөөлөгчдийн газруудын 10 дугаар зөвөлгөөний үеэр хэлжээ.

Туркийн ган болон хөнгөн цагааны импортод ногдуулах татварын хэмжээг нэмэгдүүлэх АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэртэй холбоотойгоор хоёр улсын харилцаа хурцдаад байгаа юм. Татварын хэмжээг нэмэгдүүлэх болсон нь Туркийн үндэсний валют лирийн ханш унахад хүргэсэн юм.  
Э.Аянзаяа
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.