ЭБОЛА ӨВЧНИЙ УЛМААС АМИА АЛДАГСДЫН ТОО НЭМЭГДСЭЭР БАЙНА


Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын Умард Киву мужид "Эбола вирус"-ээр халдварладаг өвчний тархалт нэмэгдэж, тус улсын эрүүл мэндийн салбарын ажилтнуудын санааг ихээхэн чилээж байгаа тухай телевизийн “Си-Эн-Эн” суваг мэдээлэв.

Тус улсын эрүүл мэндийн яамнаас даваа гарагт мэдээлснээр, Умард Киву мужид уг өвчний 57 тохиолдол бүртгэгдээд байгаагаас 30 хүн амиа алдаж, 27 хүний бие тун хүнд байгаа ажээ. Харин дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас амиа алдагсдын тоог 41 хүрсэн хэмээн мэдэгдээд байгаа юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал, доктор Тедрос Аданом Гебрейесус Умард Киву мужийн Бени хот болон Мангина нутагт очсон байна. Мангина нь Бени хотоос 30 километр зайд оршдог суурин ба тархалтын голомт болоод байгаа аж.

Өвчний тархалт дэлгэрээд байгаа Умард Киву муж нь Конго улсын хамгийн олон хүн амтай муж бөгөөд 8 сая оршин суугчтай юм. Тус мужид мөн шилжин суурьшсан сая гаруй хүн амьдардаг бөгөөд Уганда, Бурунди болон Танзани зэрэг хөрш орнуудаас дүрвэгчдийн урсгал тасардаггүй юм байна.
Э.Хулан

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.anews.mn/cache_footer.php on line 6