УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГЫН ШҮҮХ ХУРАЛ ДОЛОО ХОНОГООР ХОЙШИЛЛОО


УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох шүүх хурал дөнгөж сая Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. Шүүх хуралд гишүүн асан Д.Гантулга болон хохирогчийн эгч болох Ч.Саранзаяа ч шүүх хуралд оролцжээ. Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхэд 10.00 цагт эхэлсэн шүүх хуралд хохирогч Ч.Наранзаяа өөрийн биеэр оролцох шаардлагатай ч олгой авахуулж, эмнэлэгт байгаа учраас хуралд ирэх боломжгүй гэсэн тул шүүх хуралдааныг долоо хоногоор буюу наймдугаар 24 хүртэл хойшиллоо.
УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1.1-т зааснаар буруутгаж буй. Тус зүйл ангид хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн заалтаар буруутгаж буй юм.
Ж.Батсайхан

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.