БНХАУ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД АНУ-Д АЙЛЧИЛЖ, ХУДАЛДААНЫ АСУУДЛААР ХЭЛЭЛЦЭНЭ


БНХАУ-ын Худалдааны дэд сайд Вань Шөүвэнь тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын сүүлээр АНУ-д айлчилж, худалдааны асуудлаар хэлэлцээ хийнэ гэж Хятадын Худалдааны яам мэдэгдлээ.

АНУ-ын талаас ирүүлсэн урилгын дагуу тус улсын Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын Олон улсын эдийн засгийн асуудал хариуцсан зөвлөх Дэвид Малпасстай уулзаж, хэлэлцээ хийнэ гэж мэдэгдэлд дурджээ.

Үүний зэрэгцээ БНХАУ яриа хэлэлцээ хийх зорилготой энэхүү урилгыг хүлээн авч байгаа хэдий ч нэг талыг баримталсан худалдааны зохицуулалтыг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдэлд дурдсан байна.

Д.Нямтулга

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.