ТЭСРЭХ БӨМБӨГ ТАВЬСАН ТУХАЙ ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛ ТАРААСАН ЭМЭГТЭЙГ СААТУУЛЖЭЭ


Хятадын өмнөд хэсгийн Наньнин хотын нисэх онгоцны буудал дээрх нисэх онгоцонд тэсрэх бөмбөг тавьсан байна гэж худал мэдээлэл тарааж, олны анхаарлыг татсан эмэгтэйд 5 хоног баривчлах ял оноожээ.

Өнгөрсөн долоо хоногт уг мэдээлэлтэй холбоотойгоор Наньнин хотын “Усюй” олон улсын нисэх буудлын ажилтнууд 170 гаруй зорчигчийг нүүлгэн шилжүүлсэн боловч нисэх онгоцноос ямар нэгэн тэсрэх бөмбөг олдоогүй байна. Үүний улмаас уг нислэг 2 цаг гаруй хугацаанд хойшлогдсон ажээ.

Худал мэдээлэл тараасан эмэгтэй нь өөрийн буруугаас дараагийн өдрийн нислэгийн тасалбарыг андуурч авсандаа уурлан тийм мэдээлэл тараасан байжээ. Уг этгээд нь нисэх онгоцонд тэсрэх бөмбөг байна хэмээн нисэх онгоцонд суух бүртгэлийн цэгийн ажилтанд хэлж улмаар өөрийнхөө асуудлыг зохицуулж, суудал олохыг оролдсон аж. Цагдаагийн ажилтнууд түүнийг баривчилж, 5 хоног саатуулсан байна.

Хятад улсад тэсрэх бөмбөг тавьсан тухай худал мэдээллийн улмаас энэ онд нислэг хойшлогдсон тохиолдол олон гарсан байна. Уг эмэгтэй нь цахим сүлжээний хэрэглэгчдийн хүчтэй шүүмжлэлд өртсөн бөгөөд “Түүний ял хэт хөнгөн байна. Чангатгах хэрэгтэй” гэж олон хүн уриалж байжээ.

Э.Хулан

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.