Доналд Трамп яагаад 800 сая ам.долларын алдагдалд оров


Мөрийн хөтөлбөр, намтар, эрүүл мэндийг нь нарийн судлаад амжсан америкчууд энэ удаа нэр дэвшигчдийнхээ эд хөрөнгийг шалгаж үзэхээр шийдсэн бололтой.Энэ удаа Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Доналд Трампын 800 сая ам.долларын алдагдлын талаар олон нийтэд дэлгэжээ. 

“Намайг сайхан харагдуулдаг зүйл миний эд хөрөнгө” гэж нэгэн үе ам бардам хэлж байсан АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, тэрбумтан Доналд Трампын хөрөнгийн хэмжээ нэг жилийн дотор 800 сая ам.доллараар багассаныг "Forbes" сэтгүүл мэдэгдлээ. Дэлхийн тэрбумтан, баячуудын жагсаалтыг жил бүр шинэчлэж байдаг "Forbes" 30 гаруй жил Д.Трампын хөрөнгийн хэмжээг хянаж байгаа бөгөөд яагаад ийнхүү алдагдалтай ажиллах болсон талаар судалж үзжээ. 

Тэдний хамгийн түрүүнд дэвшүүлсэн санаа нь Нью-Йоркийн хөрөнгийн зах зээл, үл хөдлөх хөрөнгийн биржийн уналтаас болсон гэж үзэж байгаа юм. Түүний эзэмшлийн 28 барилга байдгаас 18 нь алдагдалтай ажиллаж байгаа аж. Уолл Стрит, Мар-а-Лигогийн барилга, Флоридагийн Палм далайн эргийн хувийн клубын үнэлэмж буурсан бол түүний эзэмшлийн Сан Францискогийн хоёрдах өндөр барилгын үнэлэмж харин ч нэмэгджээ.

Хоёр дахь таамаглал нь сонгуулийн кампанит ажлаас болж байна уу гэж хүмүүс үзэж байна. Түүнийг 50 сая ам.долларыг сонгуулийн кампанит ажилдаа зарцуулсан гэж үзэж байгаа юм. Түүнчлэн кампанит ажлынхаа үеэр Мексикийн цагаачдын талаар болчимгүй хэлсэн үгнээсээ болж 100 сая ам.долларын алдагдалд хүрчээ. 

Бас нэг асуудал нь татварын асуудал. Өнгөрсөн даваа гарагт болсон халз мэтгэлцээнд өрсөлдөгч Хиллари Клинтон "Д.Трамп маш чухал, аймшигтай зүйл нууж байгаа" хэмээн түүний татварын асуудлыг сөхсөн билээ. Магадгүй, татварын асуудлаас болж ийм их хөрөнгөө алдсан байх магадлалтай хэмээн хэвлэлүүд үзэж байна. 

Түүний хөрөнгийн хэмжээг ялгаатай бичдэг юм. Forbes-д 3.7 тэрбум ам.доллар, Bloomberg-т гурван тэрбум ам.доллар, Fortune-д 3.9 ам.доллартай гэж бичжээ. 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.