"БЭЭЖИН-2022" ӨВЛИЙН ОЛИМПЫН ХӨТӨЛБӨРТ ХОККЕЙН ТӨРЛИЙГ ОРУУЛАХААР БОЛЖЭЭ


2022 онд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болох өвлийн олимпын наадамд эрэгтэй, эмэгтэй хоккейн төрлийг оруулахаар болсон гэж Олон улсын олимпын хороо мэдэгдлээ.

Хоккейн төрлийг өвлийн олимпоос хасна гэж Олон улсын хоккейн холбооны ерөнхийлөгч Рене Фасел мэдэгдсэнийг TSN, NBC телевизийн хоккейн тайлбарлагч Горд Милер твиттер хуудсаараа мэдээлсэн билээ. Үүнтэй холбоотойгоор хоккейн төрлийг олимпоос хасна гэсэн яриа олны анхаарлыг татаад байсан юм.

"Олон улсын олимпын хорооны Гүйцэтгэх зөвлөл долдугаар сарын 18-нд хуралдаж "Бээжин-2022" олимпын хөтөлбөрт хоккейн төрлийг оруулахаар болсон бөгөөд хүйсийн тэгш байдлыг хангах үүднээс эмэгтэй төрлийг нэмж оруулсан гэж мэдэгдэлд дурджээ.

Өмнөд Солонгосын Пёнчан хотод болсон өвлийн олимпын наадамд эрэгтэй хоккейн төрлөөр 12 баг өрсөлдөж, ОХУ түрүүлсэн билээ. Гэвч уг 12 багт Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн тамирчныг оролцуулаагүй юм.

Д.Нямтулга

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.