ИХ МАСТЕР Б.ХАТАНБААТАРЫН НЭРЭМЖИТ ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО


Монгол Улсын гавьяат тамирчин, анхны Их мастер, Ази тивийн аварга, Шатрын олимпийн хошой хүрэл медальт Монгол Улсын 8 удаагийн аварга Б.Хатанбаатарын нэрэмжит шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 10-12-нд Шарын гол суманд зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнийг аймгийн Засаг дарга С.Насанбатын санаачилгаар Шарын гол сумын ЗДТГ, аймгийн Шатрын холбоо, Шарын гол ХК хамтран улсын хэмжээнд зохион байгуулжээ.
Энэхүү тэмцээнд тив, дэлхийн шатрын аварга, мастерууд, шатарчид ихээхэн ач холбогдол өгч 200 гаруй тамирчин оролцож авхаалж самбаагаа сорьж, A, B, C зэрэг 3 ангилалд шагналт байруудаа тодруулсан байна.
Амьдралынхаа 38 жилийг шатарт зориулсан, Шатрын их мастер Б.Хатанбаатар нь Шарын гол сумын унаган хүүхэд бөгөөд бага наснаасаа аавтайгаа шатар тоглож өссөн дурсамжаасаа хуваалцаад өөрийн төрөлх нутагтаа нэрэмжит тэмцээнээ зохион байгуулж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж байлаа.
Их Мастер Б.Хатанбаатарын хувьд олон залуусыг шатрын их спортод бэлтгэж байгаа аж. Тухайлбал түүний шавь нараас 17 настай Б.Аминаа Их мастерын болзол хангаад байна.
Тэмцээний үеэр Монгол Улсын Шатрын холбооны дэд ерөнхийлөгч, хошууч генерал Б.Баярмагнай болон шатрын холбооны удирдлагууд, Их мастер Б.Хатанбаатарын шавь нар нь түүнд хүндэтгэл үзүүлж гарын бэлгээ гардуулжээ.

Л.Отгонбаатар

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.