ЗАМБИД ЦӨМИЙН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТӨВИЙГ БАЙГУУЛАХ ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛЖЭЭ


Жил бүр гаргадаг хөдөө аж ахуйн 92 дахь удаагийн үзэсгэлэн Замбийн нийслэл Лусака хотод энэ сарын 6-нд болж өндөрлөлөө. Энэ удаагийн үзэсгэлэнгийн гол сэдэв нь Улс орны эдийн засгийн нөөц бололцооны тогтвортой хөгжил байсан юм. 6 өдөр үргэлжилсэн худалдаа, аж үйлдвэрийн томоохон арга хэмжээнд хэдэн мянга хүн хүрэлцэн иржээ.

Энэ удаагийн үзэсгэлэнгийн сэдэв нь үр дүнтэй, өрсөлдөх чадвартай, тогтвортой хөгжиж буй хөдөө аж ахуйн салбарыг бий болгох засгийн газрын төлөвлөгөөг тусгасан байгааг Замбийн Ерөнхийлөгч Эдгар Лунгу үзэсгэлэнгийн нээлтэд үг хэлэхдээ онцлон тэмдэглэжээ. Энэ төлөвлөгөө нь ерөнхийлөгчийн баталсан ХАА-н салбарыг хөгжүүлэх улсын 2 дугаар хөтөлбөрт тусгагдсан бөгөөд хүнсний аюулгүй байдлыг хангах, хөдөлмөр эрхлэлт, хүн амын орлогыг нэмэгдүүлэхэд чиглэгджээ.

Үзэсгэлэн дээр Замбийн ирээдүйд байгуулахаар төлөвлөсөн Цөмийн шинжлэх ухаан, технологийн төвийн мэдээллийн самбарыг танилцуулсан бөгөөд тус самбарыг Замбийн Дээд боловсролын яам Оросын атомын эрчим хүчний “Росатом” улсын корпорицитай хамтран гаргажээ. “Росатом” корпорацийн төлөөлөгчид болон Замбийн цөмийн шинжлэх ухаан, техникийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга нарын түр газар улс орны шинжлэх ухаан, эдийн засгийн хүчин чадлыг хөгжүүлэхэд зориулсан энэхүү төвийн давуу талуудыг үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн хэдэн мянган зочдод тайлбарласан байна.

Цөмийн шинжлэх ухаан, технологийн төвийн самбарыг үзэж сонирхсон хүмүүс хүнсний бүтээгдэхүүн боловсруулах цацрагийн технологи, изотопын үйлдвэрлэл болон хавдрын эмнэлэгт ашигладдаг цөмийн анагаах ухааны тухай мэдээллүүдийг авчээ. Эдгээр материалуудыг Росатом, Замбийн цөмийн шинжлэх ухаан, техникийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга нарын түр газар болон МАГАТЭ буюу Олон улсын атомын эрчим хүчний агентлаг хамтран бэлтгэсэн байна.

Э.Аянзаяа

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.