ГУРВАН УУЛЧИН СУРАГГҮЙ АЛГА БОЛЖЭЭ


Францын Монблан ууланд авирч явсан Италийн гурван уулчин сураггүй алга болсон тухай France 3 радиостанц мэдээлсэн байна.

Аврагчдын өгсөн мэдээллээр, хоёр эрэгтэй, нэг эмэгтэй уулчин мягмар гарагийн өглөө авирч эхэлснээсээ хойш холбоо бариагүй ажээ. Италийн аврагчид Францын Дээд Савойя мужийн нутагт Монблан уулын хормойд оршдог Шамони хотын уулын цагдаагийн газрын ажилтнуудаас тусламж хүссэн байна. Лхагва гарагт явуулсан эрэн хайх ажиллагаа үр дүнд хүрээгүй аж.

Наймдугаар сарын эхээр Монблан ууланд гурван уулчин амиа алдсан тухай мэдээлж байсан билээ. Монблан уул нь Альпын нурууны баруун хэсэгт, Франц ба Италийн хил дээр оршдог, тус нурууны хамгийн өндөр уул бөгөөд түүний өндөр нь 4808 метр юм. Монблан нь уулын спортын төв бөгөөд уулчдын анхны авиралт 1786 онд бүртгэгдсэн байдаг аж.
Лу.Батбаяр

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.