ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН УЛМААС АМИА АЛДАГСДЫН ТОО НЭМЭГДСЭЭР БАЙНА


Индонези улсын өмнөд хэсэгт оршдог Ломбок арал дээр өнгөрсөн ням гарагт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 131 хүрсэн тухай лхагва гарагт орон нутгийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.

“Нийт 1477 хүн бэртэж гэмтсэн ба 156 мянга гаруй хүнийг аюулгүй газар руу нүүлгэн шилжүүлээд байна. Үүний зэрэгцээ 43 мянга орчим байшин барилга сүйдсэний дунд хувийн байшингууд, сургуулиуд болон сүм хийдүүд багтаж байна” гэж тус улсын гамшгийн уршгийг арилгах асуудал эрхэлсэн үндэсний агентлагийн хэвлэлийн албаны төлөөлөгч Сутопо Пуруо Нугрохо хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.

Түүнчлэн эрэн хайх хийгээд аврах ажиллагаа үргэлжилсээр байгаа юм байна. Мөн байгалийн гамшигт нэрвэгдсэн хүмүүст хүнс болон ундны усны хандив тусламж үзүүлэхийг Индонезийн эрх баригчид олон улсад уриалаад байгаа ажээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.