ИХ БРИТАНИЙН ЭРДЭМТЭД ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ЭМ ГАРГАН АВЧЭЭ


Их Британийн хэсэг эрдэмтэд митохондр дахь хөгшрөлтийн явцыг удаашруулах үйлчилгээтэй эм гарган авсан тухай "MedicalXpress" сэтгүүлд мэдээлсэн байна.

Эксетерийн их сургуулийн мэргэжилтнүүд лабораторийн нөхцөлд AP39, AP123, RT01 гэсэн нэгдлүүдийг эндотелиаль эсүүд дээр туршжээ. Эдгээр эс нь цусны судасны дотоод гадаргууг бүрхдэг юм. Туршилтын дүнд эсүүдийн хөгшрөлтийг удаашруулж, хуваагдах чадваргүй болсон “хөгшин” эсүүдийн тоог 50 хувиар бууруулж чадсан байна.

AP39, AP123, RT01 нэгдлүүд нь хүхэрт устөрөгчийг митохондрт хүргэснээр цаашид удаан хугацаанд ажиллах, хөгшрөлтийг сааруулахад шаардлагатай энергийг гэмтсэн болон хөгширсөн эсүүдэд өгчээ. Ингэснээр дээрх үр дүн гарсан байна.

Дээрх нэгдлүүдэд суурилсан эмнүүд нь амьдрах хугацааг уртасгах төдийгүй амьдралын чанарыг сайжруулна гэдгийг эрдэмтэд онцлон дурдаж байна. Түүнээс гадна, митохондрт нөлөөлснөөр зүрхний шигдээс болон тархинд цус харвах эрсдэлийг багасгах ажээ.

Э.Аянзаяа

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.