АГУЙД ГАЦСАН ХҮҮХДҮҮДИЙГ АМЖИЛТТАЙ ГАРГАЖ ЧАДСАН ЯВДЛЫГ ДУРСАН МУЗЕЙ БАРИХААР БОЛЖЭЭ


Таиландад тус улсын Чианграй мужийн Тхам Луанг гэдэг агуйд гацаад байсан хөл бөмбөгийн багийн 12 хүүхдийг, дасгалжуулагчийн хамт амжилттай гаргаж чадсан явдлыг дурсгал болгон музей барихаар болжээ.

Тус музей нь 5 сарын дараа үүд хаалгаа нээх аж. Уг төсөлд 300 мянган ам.долларыг зарцуулах бөгөөд музей барих хөрөнгө мөнгийг тус улсын зураач Чалемчай Коситпипат гаргах аж.

“Энэ газар аврах ажиллагаанд амь насаа золиослон байж оролцсон олон хүний хамтын ажиллагаа, баатарлаг үйлсийг бидэнд дурсан сануулах учир ихээхэн ашиг авчирна гэж бодож байна. Энэ газар гадны олон жуулчин хүрэлцэн ирнэ гэдэгт итгэлтэй байна” гэж Ч.Коситпипат хэлжээ.

Өнгөрсөн 6 дугаар сарын 23-нд 11-16 насны хөл бөмбөгийн багийн 12 сурагч, 25 настай дасгалжуулагчийн хамт агуйд алга болсон юм. Хүүхдүүд болон тэдний дасгалжуулагчийн хоргодож байсан агуй нь 10 км урт, хэд хэдэн амтай ба дотроо том хонгилуудтай учраас үерийн уснаас зугтан хоргодох боломжтой байсан юм. Үерийн усны улмаас хоёр долоо хоног гаруйн турш агуйд гацсан хүүхдүүдийг аврах ажиллагаа 3 өдөр үргэлжилсний эцэст бүх хүнийг гаргаж чадсан юм.
Э.Аянзаяа

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.