АНУ: ИРАН ПЕРСИЙН БУЛАНД ЦЭРГИЙН СУРГУУЛИЛТ ХИЙЖ БАЙНА


Иран Персийн буланд томоохон хэмжээний цэргийн сургуулилт хийж эхэллээ гэж АНУ-ын Батлан хамгаалах яамны албаны хүн мэдэгдлээ.

Ираны Хувьсгалт гвард одоогийн байдлаар хэдэн арван жижиг усан онгоцыг илгээгээд байгаа бөгөөд цэргийн сургуулилт Персийн булан, Ормузын хоолой, Оманы буланд өрнөж байна гэж мэдэгдэлд дурдав.

Дэлхийн эрчим хүчний хангамжийн чухал суваг болсон Ормузын хоолойг хааж, арилжааны тээвэрт хөндлөнгөөс оролцох хүч чадалтай гэдгээ харуулах зорилгоор Иран энэхүү сургуулилтыг зохион байгуулж байна гэж АНУ дүгнэжээ.

Мөн Иран нь тэнгисийн цэргийн сургуулилтаа голдуу намар хийдэг боловч энэ удаад арай эрт хийж байгаа нь АНУ-ын зүгээс үзүүлсэн дарамт шахалттай холбоотой гэж шинжээчид үзсэн байна.

Д.Нямтулга

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.