12-ХАН НАСТАЙ ХҮҮ ИХ СУРГУУЛИЙН ОЮУТАН БОЛЖЭЭ


Мексикт анх удаа 12 настай хүүхэд оюутан болжээ. Түүнийг Карлос Антонио Сантамария гэдэг бөгөөд тэрбээр Мексикийн нэгэн томоохон их сургууль болох Үндэсний бие даасан их сургуулийн оюутан болж чадсан байна. Сантамария сургуульдаа хэдийнээ танигдсан нэгэн бөгөөд 9 наснаасаа л хичээл, сургалтаа амжилттай дүүргэж аналитик хими, биохими, молекул биологийн чиглэлээр зэрэг авчээ. Цаашид тэрбээр үргэлжлүүлэн физик, био анагаах ухааны хичээлүүдийг судлах сонирхолтой байгаа аж.

“Би зүгээр л сурахыг хүсч байна. Хэрэв хэн нэгэн энэ боломжийг хүртэх хаалгыг хаавал би цонхоор орох болно” гэж Сантамария хэлсэн байна. Мексикийн Үндэсний бие даасан их сургуульд элсэн орохын тулд тэрбээр дунд боловсролын гэрчилгээгээ хугацаанаас нь өмнө авчээ. АНУ-аас Мексикт суугаа ЭСЯ түүнийг “Мексикийн бяцхан авъяастан, суутан” хэмээн нэрлэсэн байна.

Э.Аянзаяа

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.