Б.НЕТАНЬЯХУ: ИРАН БАБ АЛЬ-МАНДЕБЫН ХООЛОЙГ ХААВАЛ ИЗРАИЛЬ ЦЭРЭГ ХӨДӨЛГӨНӨ


Иран улс Улаан тэнгисийг Адены булантай холбодог Баб аль-Мандебын хоолойг хаах оролдлого хийвэл Израиль тус хоолой руу цэрэг илгээнэ гэж тус улсын Ерөнхий сайд Беньямин Нетаньяху мэдэгдлээ.

Өнгөрсөн долоо хоногт Ирантай холбоотой Йемений хусит босогчид Ойрхи Дорнодоос Европ хүрэх тэнгисийн гол зам болох тус хоолойгоор явж байсан хоёр хөлөг онгоц руу халдсантай холбогдуулан Саудын Араб тус хоолойгоор газрын тос тээвэрлэхээ цуцалжээ.

Лалын ертөнцөд нөлөөллөө тогтоох гэсэн Саудын Араб болон Ираны мөргөлдөөн Йеменд гурван жил үргэлжилж байгаа билээ. Йемен нь Баб аль-Мандебын хоолойн хойд талд оршдог байна.

Баб аль-Мандебын хоолойг хаана гэж сүрдүүлсэн Йемений хуситууд өнгөрсөн долоо хоногт, "бидэнд Саудын Арабын боомтууд болон Улаан тэнгисийн бусад боомтууд руу халдах тэнгисийн цэргийн хүч бий" гэсэн мэдэгдэл хийжээ.

Харин Иран Баб аль-Мандебын хоолойг хаана гэж сүрдүүлээгүй хэдий ч манай газрын тосны экспортыг хаах юм бол Ормузын хоолойг хаана гэж мэдэгдсэн байна.

Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху энэ асуудалтай холбогдуулан мэдэгдэл хийхдээ, "хэрвээ Иран Баб аль-Мандебын хоолойг хаах оролдлого хийвэл тус улс өөрийгөө олон улсын эвсэлтэй сөргөөцөлдөж байна гэж ойлгох хэрэгтэй бөгөөд олон улсын эвсэлд Израилийн цэргийн хүчин бүхлээрээ багтаж байгаа" гэж хэлжээ.

Д.Нямтулга
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.