ГЭРТЭЭ ТАМХИ ТАТАХ НЬ ХҮҮХДЭЭ ХОРЛОСНООС ӨӨРЦГҮЙ


Дам тамхидалтанд өртсөн хүүхдүүдийн цус бүлэгнэж, судас хатуурах магадлал гурав дахин ихэсдэг болохыг судалгаагаар тогтоожээ. Цусны ханан дахь судсууд өргөсөж, зүрх судасны өвчнөөр өвдөх тэр ч бүү хэл даралт харваж нас барах эрсдэлийг дагуулж байдаг болохыг Европын судалгааны байгууллага онцолж байна. 3-18 насны 2000 гаруй хүүхдийн дунд явуулсан судалгаагаар эцэг, эх нь хоёулаа тамхи татдаг бол энэ эрсдэл улам өндөр гэж дүгнэжээ. Финланд, Австралийн судлаачид дам тамхидалтын ирээдүйн хор нөлөө асар их гэдгийг анхааруулж байна. 

Таны хүүхэд тамхины хорт  утаа шингэсэн шалан дээр мөлхөж, тамхины хорт утаа шингэсэн  тоглоомоор тоглож, тамхины хорт утаа шингэсэн бүхэнтэй харьцаж байгаа гэдгийг анхаараарай. Бид машиныхаа цонх хаалгыг онгойлгоод  тамхи татсан ч тамхины хорт утаа шингэж үлддэгийг мэдэх нь зүйтэй. Тамхинд агуулагдах хорт бодисоос хүүхдээ хамгаалах хамгийн сайн арга бол тамхинаас гарах юм. Тамхинаас гарахад өрхийн эмч, эрүүл мэндийн зөвлөхүүд гэх мэт тамхинаас гарах зөвлөмжийг маш олон эх сурвалжаас авах боломжтой.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.