АНУ ТУРКИЙН 2 САЙДЫН ЭСРЭГ ХОРИГ АРГА ХЭМЖЭЭ АВЧЭЭ


АНУ-ын эрх баригчид Туркийн Хууль зүйн сайд Абдулхамит Гюля болон Дотоод хэргийн сайд Сулейман Сойлу нарын эсрэг хориг арга хэмжээ авчээ. Энэ тухай АНУ-ын Сангийн яамны мэдэгдэлд дурдсан байна.

Хязгаарлалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх болсон шалтгаан нь Турк улс 2016 онд баривчлагдсан Америк номлогч Эндрю Брансоныг суллахыг зөвшөөрөхгүй байгаатай холбоотой юм.

Америк номлогчийг суллахгүй бол Туркт өргөн хүрээтэй хориг арга хэмжээ авна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хатуу сануулж байсан тухай өмнө нь “Ройтерс” агентлаг мэдээлж байсан билээ.

Э.Брансон нь 2016 оны зун Турк улсад төрийн эргэлт хийх ажлыг зохион байгуулах хэрэгт сэжиглэгдэж байсан юм. Өмнө нь Туркийн шүүх номлогчийг суллах тухай хүсэлтийг хүлээж аваагүй юм.
Э.Аянзаяа

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.