НӨХРИЙНХӨӨ ХЭТ АЖИЛСАГ БАЙДЛААС ЗАЛХААД САЛЖЭЭ


Египетийн шүүх 28 настай бүсгүйн салах өргөдлийг хүлээн авчээ. Хосууд гэрлээд хоёрхон долоо хоногийн дотор салсан нь эхнэр нь залхаж, нөхрийнхөө үйлдлүүдийг тэвчиж чадахгүй болсонтой холбоотой гэнэ. Сонирхолтой нь, нөхөр Мохаммед нь гэрийнхээ бүх ажлыг өөрөө хийдэг, тавилгаа цаг үргэлж арчиж, цэвэрлэдэг төдийгүй хувцасны дэлгүүр амжилттай ажиллуулж, цөөнгүй хүнийг цалинжуулдаг чамгүй орлоготой нэгэн байжээ. Харин энэ үйлдэл нь эхнэрт нь таалагдаагүй бололтой.

Тэрээр салах өргөдөлдөө “Манай нөхөр яг гэрийн авгай шиг. Намайг юунд ч хүргэдэггүй. Хоол хийх, гэр цэвэрлэх, хувцас угаах зэрэг бүх ажлыг өөрөө хийдэг. Бүх зүйлийг хяналтандаа авч, юу ч хийлгэж, юу ч хэлүүлдэггүй.  Надад гэр орны дотоод асуудалд оролцох эрх байхгүй. Гэртээ зочид буудалд байгаа юм шиг амьдардаг” хэмээн бичжээ.

 Бүсгүй нөхрийнхөө талаар хадам ээждээ хэлэхэд төрсөн гэртээ ямар ч гэрийн ажил хийдэггүй байсан тухай олж мэдсэн гэнэ. Мохаммед хувийн амьдралаа зохиосны дараа ингэж хичээсэн бололтой.

Б.Мөнхтуяа

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.