ДЭЛХИЙН ДАХИНД ТУЛГАМДСАН ЧУХАЛ АСУУДЛУУДЫГ ШИЙДВЭРЛЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА


Хятадын Засгийн газар болон Их Британийн эрх баригчид Сирид энх тайван тогтоох, Умард Солонгосын цөмийн зэвсэг хийгээд Ирантай холбоотой чухал асуудлуудыг шийдвэрлэхэд нягт хамтран ажиллах бодолтой байна гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд гадаад хэргийн сайд Ван И мэдэгджээ.

“Харилцаагаа хөгжүүлэхийн тулд нийгмийн үндсийг бэхжүүлж, бүхий л чиглэлд явуулж буй хамтын ажиллагаагаа идэвхжүүлсээр байх шаардлагатай гэж талууд үзэж байна. Бид НҮБ-ын адил хамтын ажиллагааны олон талт хэлбэрийн талбарт нягт хамтран ажиллах сонирхолтой байна. Бүс нутаг хийгээд дэлхийд тулгамдсан чухал асуудлууд, тэр дундаа Иран болон Солонгосын хойгийн цөмийн хөтөлбөр хийгээд Сири дэх нөхцөл байдлыг зохицуулахад дэмжлэг үзүүлэх асуудлыг зохицуулахад хамтран ажиллах болно” гэж тэрбээр хэлсэн байна.

Түүнчлэн талууд дэлхийн уур амьсгалын өөрчлөлт болон терроризмтай тэмцэх хүрээнд харилцаа холбоогоо бэхжүүлэхийг зориод байгаа аж.
Э.Аянзаяа

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.