ЭРДЭМТЭН Х.ЫХАНБАЙ ОЙН ТУХАЙ НОМЫНХОО ОРЛОГООС ХАНДИВ ӨРГӨНӨ


Шинжлэх ухааны доктор Х.Ыханбай саяхан гаргаж нээлтээ хийсэн “Ойн тухай нийтийн ойлголтод” номын борлуулалтын орлогоосоо Баян-Өлгий аймгийнханд хандив өргөнө гэв.
Тэрээр хэлэхдээ, “Ой мод газрын усны урсгалыг 75 хувиар бууруулж байдаг юм. Баян-Өлгий аймгийн Өлгий суманд үерийн улмаас 1900 орчим өрх айл гарз хохирол амссан байна. Ой мод, ойжуулалт хийсэн байсан бол тийм үер болохгүй байсан. Иймээс бид үерийн хохирлыг багасгахад ном борлуулалтын орлогоос хандив өргөх болно” гэсэн юм. Ойг хамгаалах эрхзүйн орчин, ойн менежмент зэрэг Монгол орны ойтой холбоотой бүхий л мэдээллийг багтааж эмхэтгэсэн түүний номыг ШУА, БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газар, байгаль орчин, хөгжлийн “ЖАСЫЛ” холбооны хамтарсан мэргэжилтнүүд, НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газар дэмжин гаргасан юм. “Ойн тухай нийтийн ойлголтод” ном 40.000 төгрөгийн үнэтэй худалдаанд гарчээ.

Б.Болд

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.