“ДАРХАН РОБО-2018” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ


Монгол-Солонгосын хамтарсан “Мон Робот” лего роботын бүсийн тэмцээний 4 дүгээр тэмцээнийг “Дархан Робо-2018” нэртэйгээр Дархан-Уул аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж байна.
Аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Авьяаслаг, Оюунлаг Дарханчууд” дэд хөтөлбөрийн хүрээнд явагдах тус тэмцээний гол зорилго нь орон нутагт сурагчдын техник сэтгэлгээг хөгжүүлэх тэр дундаа роботыг хэрхэн зохион бүтээх боловсролыг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, технологийн дэвшилтэй танилцах, шинэ найз нөхөдтэй болгож зуны амралтынхаа нэгээхэн хэсгийг сонирхолтой, хөгжилтэй өнгөрүүлэхэд оршжээ.

Бүсийн тэмцээнд Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгууд, нийслэл дүүргийн 8-12 дугаар ангийн сурагчид, БНСУ-ын дунд сургуулийн ахлах ангийн сурагчид гээд нийт 120 орчим хүүхэд багачууд оролцож байгаа аж.

Хоёр өдрийн сургалт, нэг өдрийн тэмцээн нь өнөөдрөөс эхэлж байгаа бөгөөд 2018 оны 07 дугаар сарын 29-нд дүнгээ гаргаж шагналаа гардуулах юм.

Долоон жилийн өмнөөс эхлэн жил бүр явагдаж байгаа тус тэмцээний эхний гурван байранд шалгарсан сурагчдад Монголын Роботын боловсролын нийгэмлэгээс БНСУ-ын аварга шалгаруулах “Korean Robot-2019” тэмцээнд оролцох эрхийг олгох ажээ.

Л.Отгонбаатар

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.anews.mn/cache_footer.php on line 6