ОЛОН САЯ ЖИЛИЙН ӨМНӨ АМЬДАРЧ БАЙСАН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ЧУЛУУЖСАН ЯС ОЛЖ ИЛРҮҮЛЖЭЭ


174 сая жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрвэлийн чулуужсан ясыг Хятадын баруун хойд нутгаас олж илрүүлсэн гэж “Байгалийн уялдаа холбоо” сэтгүүлд мягмар гарагт нийтлэгдсэн судалгаанд дурджээ.

Дээрх судалгааны явцад олдсон уг үлэг гүрвэл нь шинэ төрөл зүйлийн үлэг гүрвэлийн бүлэгт хамаарахыг эрдэмтэд тогтоосон байна. “Линьвулун” буюу “Гайхамшигт луу” хэмээн нэрлээд байгаа шинэ төрлийн үлэг гүрвэл нь ойролцоогоор 10-15 метр урт аж. Том толгойтой боловч жижиг гавлын ястай уг үлэг гүрвэл нь 70 тонн жинтэй бөгөөд жижиг сүргээр амьдардаг байсан байна.

Өмнө нь хийсэн судалгаануудад ийм чулуужсан ясыг “Диплодокус” бүлгийн үлэг гүрвэл гэж тогтоогоод байсан бөгөөд энэхүү төрөл зүйл нь 160 сая жилийн өмнө амьдарч байжээ. Харин сүүлийн судалгаагаар түүнээс эрт үед хамаарагдах төрөл зүйл байсныг олж тогтоожээ.

“Диплодокус” нь “Диплодоцид сауропод” аймгийн үлэг гүрвэл бөгөөд манай гараг дээр амьдарч байсан хамгийн эртний амьтанд тооцогддог юм. “Энэхүү шинэ олдвор нь бүр эртний амьд амьтдын ул мөр ч олдох магадлалтай болохыг баталж өглөө” гэж уг нийтлэлд тэмдэглэжээ.

Э.Хулан

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.