ЖИН ХАСАХ ГЭЖ БУЙ ХҮМҮҮС ГАДУУР ХООЛЛОХ ХЭРЭГГҮЙ


Хэрэв та жин хасахаар шийдсэн бол ресторан, зоогийн газар нь таны дэглэмийг алдагдуулах хорлон сүйтгэгч гэдгийг мэргэжилтнүүд сануулж байна. Америкийн Зүрх судасны нийгэмлэгийн мэргэжилтнүүдийн бүтэн жилийн турш хийсэн судалгааны дүнд ресторанд хооллох тусам бусад хүмүүсийг хараад дуршил нэмэгддэг болохыг дурджээ. Хүмүүс ресторанд хооллох үедээ дэглэмээ яг таг баримталж чаддаггүй гэнэ. Тиймээс аль болох гэртээ олон төрлийн илчлэг сайтай хоол бэлтгэж, зохистой хэмжээгээр зөв тохируулан хэрэглэх нь чухал юм.

Тураах дэглэмийн хувьд хүмүүсийн хамгийн их сонгон иддэг хоол бол бүх төрлийн ногооны салат билээ. Мэдээж ямар нэг өөх, тос, илчлэг гээд байх зүйлгүй учраас хүссэн хэмжээгээрээ хэдийд ч идэхэд тохиромжтой. Гэвч гадуур хооллох болж, хамгийн илчлэг багатай салатыг сонгох боловч ресторан, зоогийн газарт худалдаалагдах салат нь маш их тос, амтлагч, хатаасан талх, авокадо жимс зэргийг ашигладаг тул харин ч эсрэгээрээ таныг маш ихээр таргалуулах талтай. Тиймээс гэртээ амттай салат хийж идээрэй.

Эх сурвалж: Health.com

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.